Алдарт эхийн одон олгох шинэчилсэн журам

Д.Тулга / Хууль

Улсын Аварга О.Хангай одоогоос жилийн өмнө Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрийн цахим хуудаст болон Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргаж саналаа илэрхийлж байсан билээ. Тус саналыг олон хүн дэмжиж, хуульд өөрчлөлт оруулах хүсэлт илэрхийлж байсан. Тэгвэл энэ сарын 6-нд тус хуульд нэмэлт өөрчлөлт орж, Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэжээ.

Ийн өөрчлөлт оруулснаар хүүхэд нь нэг нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа харьяа сум дүүрэг, хороондоо өгөх боломжтой болжээ.

Олон ээжүүд энэ өөрчлөлт зүйтэй гэдгийг дэмжсэн байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.