Р.Даваадорж: Монголын авлигын индекс 3 дахь жилдээ ХОРГОЛ хамсан хэвээр байна

Д.Тулга / Улстөр

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж "Монгол Улсын Авлигын төсөөллийн индекс 2024 онд 33 оноогоор үнэлэгдсэнийг “Transparency International Mongolia” танилцуулсан нь сүүлийн 3 дахь жилдээ 33 оноотой авлигын эсрэг арга хэмжээ огт сайжрахгүй байгааг харуулж байна.

Улс орнуудын дундаж оноо өөрчлөгдсөнөөс шалтгаалж өмнөх жилээс долоон байраар урагшилж, 180 улсаас 114 дүгээрт бичигдсэн. Гэвч нийт найман эх сурвалжаас тав нь үнэлгээгээ бууруулж, гурав нь дундаж оноогоо ахиулжээ.

Ардчилал тэр дундаа сонгуулийн ардчиллын үзүүлэлт 2023 оноос дөрвөн оноогоор буурсан нь анхаарал татсан байна.

Мөн бизнесийн орчин болон засаглалын үнэлгээ өмнөх оноос өсөөгүй хэвээр байгааг “Transparency International Mongolia” онцолсоор байхад хэвлэл мэдээллээр үр дүн гарсан мэт худал мэдээлэл тарааж байна" гэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.