ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 9.6 хувьтай гарлаа
![](/files/5tr9amjzlktni0bhkfm0/3/19c7767b73fb22b4bb952d6ca9cd451a07b2d666.jpg)
Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард инфляц 9.6 хувьтай гарчээ. Тухайлбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өсжээ. 2025 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 9.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.7 хувиар, барааны бүлгийн үнэ 7.5 хувиар,үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөхөд,
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.4 хувь,
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.4 хувь,
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 15.5 хувь,
- Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны нэгдүгээрсард 7.6 хувь байсан бол 2025 оны нэгдүгээр сард 9.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.0 нэгж хувиар өсжээ.
Сэтгэгдэл