Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ

Aдмин / Орон нутаг

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайн засвар шинэчлэлт, тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ болон “Дабль пирамид констракшн” ХХК гүйцэтгэж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ зураг төслийг боловсруулж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавьж ажиллажээ.

Төв хийдийн урд нийт 8400 ам.метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, 820 ам.метрт нь ногоон байгууламж урлаж, иргэд амарч суух сандал, гэрэлтүүлэг, хогийн сав, хашлага хайс, шатыг шинэчилсэн байна. Ингэхдээ талбайн төв хэсэгт монголчуудын эрт үеэсээ хэрэглэж ирсэн хүний амьдралын ямагт мөнх, үргэлжийн хөдөлгөөн, өлмий бат оршихуйн бэлгэдэл алхан хээг тойруулан урлаж, түүний дотор талд өсөн дэвжин мандан бадрахын бэлгэдэл зоосон хээг урлажээ. Энэ хэсэгт цам харайх бүжиг хийдэг байхаар төлөвлөсөн аж.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Улаанбаатар хотод байгаа түүх, соёлын хосгүй дурсгал төдийгүй Монголын уламжлалт шашин, соёл, гүн ухааныг хадгалан түгээх чин ариун үүрэгтэй. Монголчуудын ёс суртахуун, нигүүлсэл, энэрэл хайраа даатган түгээх оюун санааны тулгуур болдог. Иймдээ ч хуримаа хийж буй хосууд, аялагч жуулчдын заавал очих газруудын нэг нь Гандантэгчэнлин хийд.

Гандантэгчэнлин хийдийн урд талбай нь анх бетон, явган замын хэлбэржүүлсэн өнгөт хавтан зэрэг олон төрлийн хучилттай, шороогоороо талбай ч байсан. Талбайн төв хэсгээрээ хавтангууд хуурч, эвдэрсэн. Мөн тавцангийн шат стандарт бус, гишгүүр эвдэрсэн, зүлэгжүүлэлтийн бетон хашлаганы өнгөлгөөний хавтан хуурсан. Түшиц ханын эко хавтан түр байдлаар хийгдсэн.

Хийдийн хойд талын явган зам талбайг хэлбэржүүлсэн өнгөт хавтангаар хучсан бөгөөд эвдэрч хагарсан. Нийт талбайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан. Энэ бүх асуудлыг шийдвэрлэж, олон жилийн настай байгалийн чулуун хавтангаар 8400 ам.метр төв талбайг бүхэлд нь шинэчилж, тохижилт хийжээ.

Монголын шашин, соёлын төв Гандантэгчэнлин хийдийн тохижилтыг сайжруулснаар иргэдийн зорчих ая тухтай нөхцөл бүрдээд зогсохгүй гадаадын аялагч, жуулчдыг татахад онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.193] 2025-07-09 17:55:14

Tend urgaj bsan modnuud huurhii, sots yed l tarij urguulsan bsan yum shde. Ter yeiin zurag drees haraarai

Зочин [103.229.122.253] 2025-07-09 12:00:06

Гандан аливаа ном уншуулахад нилээн өндөр тарифтай байдаг. Лам нар нь цалин гэж их юм авлаггүй гэсэн. Их л мөнгө цуглардаг байж таарна. Ер нь гандангийн дэнжийн тохижилт, цэвэрлэгээг Ганданд хариуцуулмаар юм байна даа. Гандөнгийн гэр хороолол хотын төвд байгаа хамгийн бохир заваан газар шүү дээ. Хотын захиргаа ч тоодоггүй ийм нэг хаягдсан газар байгаад л байх юм даа

Зочин [103.212.116.49] 2025-07-09 11:50:03

Нийслэлээс зам талбайг нь сайхан тохижуулж өгсөн байна. Ингэхэд Гандан хийдэд орчноо тохижуулж, өнгө үзэмжээ сайжруулах үүрэг, хариуцлага байхгүй юу. Сүсэгтэн олны өгсөн хандивыг юунд зарцуулж байнаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000