СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын өдрүүдэд нийт 15 хүн усанд живж. амиа алджээ

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 10, 13 насны хүүхдүүд живсэн байдалтай амиа алдсан байсан аж.
Баяр, амралтын өдрүүдэд буюу энэ оны долдугаар сарын 11-нээс 16-ны өдрүүдэд гол, нуурын усанд нийт 15 хүн амь насаа алдсанаас 5 нь хүүхдийн амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Баяр наадам, аялал зугаалгын энэ үед эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр хараа хяналтгүй үлдээхгүй байх, гол мөрөн, тогтоол усны орчим тоглуулахгүй байх, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, ойлгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.247] 2025-07-17 17:05:12
Алсан заримыг нь.