Трамп: Наймдугаар сарын 1-нээс хойш хэн ч тарифыг хойшлуулж чадахгүй, бүгд төлбөрөө төлнө
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн гадаадын орнуудаас Америкт орж ирж буй бараа, бүтээгдэхүүнд өндөр татвар тавихаа мэдэгдэв.
Тэрбээр өөрийн сошиал хуудастаа “Энэ өдрөөс хойш хэн ч тарифыг хойшлуулж чадахгүй. Бүгд төлбөрөө төлнө” гэж хатуу анхааруулжээ.
Трамп Америктай наймаа хийдэг бүх улс оронд албан захидал илгээж буй бөгөөд хэрвээ тэд шинэ гэрээ байгуулж амжихгүй бол өндөр тариф төлөхөөс өөр аргагүйг мэдэгдсэн байна.
Түүний мэдэгдлийн дараа хөрөнгийн зах зээл хэсэг хугацаанд унасан ч удалгүй тогтворжжээ. Гэхдээ Трамдын энэхүү мэдэгдэл нь бизнес эрхлэгчид болон импортын бараа борлуулагч нарт тодорхойгүй байдал үүсгэж буй аж.
Трамп энэ сарын 15-ны өдөр Оросын худалдааны түншүүдэд "маш хатуу татвар” ногдуулахаа мөн мэдэгдсэн. Тэрбээр ОХУ-д хандан Украин дахь мөргөлдөөнийг 50 хоногийн дотор зохицуулахыг шаардаад, хэрэв энэ хугацаанд тохиролцоонд хүрэхгүй бол Оросын худалдааны түншүүдэд "маш хатуу татвар” ногдуулна гэж мэдэгджээ.
АНУ мөн НАТО-той Украинд “маш их хэмжээний цэргийн техник” нийлүүлэхээр тохиролцсон байна. Д.Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй Цагаан ордны Зууван танхимд даваа гарагт уулзахдаа, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд урам хугарснаа илэрхийлж, Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудлаарх Москвагийн байр сууринд сэтгэл дундуур байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: BBC, DW, BLOOMBERG
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.237] 2025-07-18 12:57:14
Дайныг санхуужуулж байхаар эруул мэндийн салбарт оруулаасай билээ!!! Дэлхий нэг улсын колони адил