Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэг орохоос өмнө буюу наймдугаар сарын 20-ны дотор дуусгах юм. Түүнчлэн голын гольдрил тохируулгын ажил үргэлжилж байна.
Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлээс тодруулахад “Түшиц хананаас дотогш тус бүр 3 метрийн өргөнтэй чулуун ресберм буюу хамгаалалтын бэхэлгээг хийнэ.
Хамгаалалтын бэхэлгээний хэсгээс голын эрэг хүртэлхийг ногоон байгууламж болгон тохижуулна. Мөн голын доод хэсэгт чулуун ресберм хийж байна. Ингэснээр Сэлбэ гол лаг хагшаасгүй, цэвэрхэн тунгалаг байх нөхцөл бүрдэнэ” гэлээ.
Үргэлжлүүлэн түшиц хананы хоёр талаар Сэлбийн эргээ дагасан 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг барина. Сэлбийн үерийн хамгаалалтын далангийн ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж ажиллаж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Иргэн [66.181.180.156] 2025-08-03 17:26:16
Ийм юм хийж байгаа инженер гэж ямар хүн байна аа ичэж үхмээр юм хийх гэж наад далан чинь зүгээр мөнгө идэж байна цаана эргэлтээ сайжруулаач ээ боогдож байгаа газрыг чөлөөлөх хэрэгтэй баймаар яамаарч юм бэ хэлэх үг алга ер нь байгалын давагдашгүй хүчин зүйл гэж байна даа хад дэвсээд яагаачгүй эрт мөстөнө үнэн тэнэг юм аа