“Азийн залуучуудын V пара наадам”-д манай улсаас 18 тамирчин оролцоно
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2025 оны 12 дугаар сарын 07-14-ны өдрүүдэд “Азийн залуучуудын V пара наадам” болно. “Азийн залуучуудын V пара наадам”-д 35 улсын 1,500 баг тамирчид 11 спортын төрөлд 481 медалийн төлөө өрсөлдөнө. Түүнчлэн 650 албаны төлөөлөгч, 1000 сайн дурын ажилтан оролцох аж.
Монголын баг тамирчид пара хөнгөн атлетикийн төрөлд 12, пара бочигийн спортод 5, пара пауэрлифтингийн өргөлтөд 1 нийт 18 тамирчин, 16 дасгалжуулагч, асран хамгаалагч, багийн албаны хүмүүс гэсэн 34 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.

Манай улсын гурван спортын төрлийн баг тамирчдын бүрэлдэхүүнд хөнгөн атлетикийн U20 насны ангилалд гүйлт, бөөрөнцөг түлхэлт, саваа мод шидэх болон жад шидэлтээр М.Золзаяа, С.Жавхланбадрал, Г.Амин-Эрдэнэ, Б.Хантүшиг, Г.Ган-Эрдэнэ, З.Тунамал-Эрдэнэ, Д.Тэмүүлэн нар, U17 насны ангилалд Г.Цэнд, Н.Амин-Эрдэнэ, М.Хүсэл-Эрдэнэ, Б.Баяр-Эрдэнэ, С.Энх-Амгалан нар оролцох юм. Харин пара бочигийн U22 насны ангилалд Д.Дагмидмаа, Б.Урангоо, Т.Мөнхдэмбэрэл, Б.Золзаяа, Б.Гавьяат нар өрсөлдөнө. Харин пауэрлифтингийн 54 кг-ын жинд залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Д.Жигмэд оролцохоор болсон байна.

































































Сэтгэгдэл