Анги байгууллагын албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан “Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдэд хяналт шалгалт зохион байгуулах ажлын удирдамж”-ийн дагуу хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны “Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлын удирдамж, үнэлэх заавар батлах тухай” А/515 тоот тушаалаар батлагдсан дүрэм, журам, заавар, норм стандартын хэрэгжилтийг хангуулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, албаны бэлтгэл бэлэн байдал, ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор удирдлага, зохион байгуулалт, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэлийн ашиглалт хадгалалт, хамгаалалт, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдал, холбоо, зохион байгуулалт, хангалт, нөөц бүрдүүлэлтийн чиглэлээр хяналт шалгалтыг хийж, мэргэжил аргазүйн зөвлөмж хүргэсэн.

Түүнчлэн анги, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, цэргийн алба, сахилга ёс зүйг сайжруулах зорилгоор хяналт тавьж зөрчлийг арилгах үүргийг чиглэл болголоо.




































































Сэтгэгдэл