Л.Түдэв: Чимээг чимээгүйгээр дарна гэж нэг юм бий...
Энэ үг Л.Түдэвийн “Үнэн” сонинд тодорхой хугацаанд баримталж байсан ухаалаг бодлого болов уу.
Наян оны сүүл үе хүртэл “Үнэн” сонин дангаар үзэл суртлын аварга том индэр байв. Энэ индрийн араас ардчилсан үзэл санаат хэсэг бусаг хүмүүс цухалцаж, чадлаараа индэрийг ашиглаж байлаа. Тэгж ашиглах бүрд нийгэмд шуугиан гарч, МАН-ын эсрэг дуу хоолой болж байв. Үүнийг хянах, зогсоох ганц эрх мэдэл бүхий хүн нь сонины эрхлэгч Лодонгийн Түдэв. Тэрбээр огт чимээгүй өнгөрч байлаа. Ерөөсөө хараа ч үгүй, сонсоо ч үгүй, юу ч мэдэхгүй хүн шиг.
Энэ нь өөрөө ерэн оны ардчилсан хувьсгалын хөрс суурьт их нөлөөлсөн байдгийг өнөөдөр судлаачид бичдэг. Хэрэвзээ Л.Түдэв чимээ шуугиан гаргадаг байсан бол юу болох байв. Ардчилсан үзэл санаа нь өөрөө Монголын нийгэмд ҮЛ ГҮЙЦЭЛДЭХ рүү алхам ухрах байлаа. Үүнээс юу харагддаг вэ гэхээр нөлөө бүхий хүмүүс “Чимээ шуугианыг эгзэгтэй цагт чимээгүйгээр өнгөрөөх мэдрэмж, алсын хараа ямар чухал”-ыг харуулсан хэрэг.
Өнөөдөр чимээ шуугиан бүрд бодлогогүй ханддаг бидний үзэл бодол зөв үү, буруу юу. Чимээгүйгээр дарах ёстой юмыг чимээ шуугиан гаргаж олз болдог. Лодонгийн Түдэвийг хүндэлдэг хүн олон. Тэр ээдрээтэй цаг үед буруу зүйл бодож олоогүй байх. Том зарчим үлдээжээ. Түүний “... гэж нэг юм бий” гэсэн нь үлдэцтэй үг шүү.
П.Хашчулуун
Эх сурвалж: Өдрийн сонин





















































.jpg)














Сэтгэгдэл