“Улаанбаатар марафон 2026”-ын үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтыг энэ сарын 23-нд зохион байгуулах өдөр 06:00-18:00 цагт хотын төвийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Хөдөлгөөн хязгаарлах бүсэд дараах уулзвар, гарцууд багтжээ. Тодруулбал:
-"Цэцэг төв"-ийн уулзвар
-Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
-Чингэлтэй дүүргийн уулзвар
-ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
-11-р хороолол
-Сансарын шатахуун түгээх станц
-Сансарын туннел
-Зүүн 4 замын уулзвар
-ХӨСҮТ
-"Нарантуул" олон улсын худалдааны төв
-Нарны зам дагуух нүхэн гарц
-Жанжин клуб
-Улиастайн уулзвар
-“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
-Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
-“Жаргалан” хотхон
-Шангри-Ла төвийн уулзвар
Иймд жолооч нар замын хөдөлгөөний түр зохицуулалттай танилцаж, нийтийн тээвэр болон боломжит тойруу чиглэлийг сонгон зорчихыг зөвлөжээ.



































































Сэтгэгдэл