УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: МОНГОЛД ДОНТОЛТЫГ ЭМЧЛЭХ ЦОГЦ ТОГТОЛЦООГ БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Миний бие Монголд анх удаа хар тамхи, мансууруулах бодисын донтолтын эсрэг үйлчилгээ үзүүлдэг ЦЭЦЭЭ МЕД эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ эмнэлэг нь урт хугацааны хэвтэн эмчилгээ хийж, өвчтөнд сэтгэлзүйн болон хурц үеийн хордого тайлах цогц үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн байгууллага юм. Хүүхэд, залуучуудын дунд хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед ийм төвүүдийн үүрэг туйлын хэрэгтэй байна.
Сайн дураар эмчлүүлэх нь албадан эмчилгээнээс хэд дахин үр дүнтэй. Донтолтыг шийтгэж биш эмчлэх хэрэгтэй. Энэ бол өвчин. Иргэн өөрийн хүсэл, ойлголт дээр тулгуурлан эмчлүүлэх үед эдгэрэл илүү бат бөх байдаг нь дэлхийн судалгаагаар батлагдсан.
Мөн өвчтөний ар гэр, эцэг эхийн дэмжлэг, ятгалга эмчилгээний үр дүнг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг гэдгийг эмнэлгийн мэргэжилтнүүд онцолж байна.
Манай улс хэрэглэгчийг гэмт хэрэгтэн мэт харахаас илүү эмчилгээнд холбодог, нууцлал хамгаалсан, даатгалын дэмжлэгтэй, урьдчилан сэргийлэх багц үйлчилгээтэй тогтолцоо руу шилжих шаардлагатай байна. Ийм мэргэшсэн төвүүдийн тоог нэмэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нь хүүхэд, залуучуудаа хамгаалах бодит алхам болно.

































































Сэтгэгдэл
Зочин [202.131.225.53] 2026-05-18 16:31:52
hiigeech de barag nasaaraa gishuu said hiilee shu de ta uuruu