Португалын шигшээ баг Узбекистаныг хожжээ
Мягмар гарагт болсон 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Португалын шигшээ баг Узбекистаны багийг 5:0 харьцаагаар буулган авлаа.
АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотноо болсон уг тоглолтын гоолуудыг довтлогч Криштиану Роналду (6 болон 39 дэх минутад), Нуно Мендеш (17 дахь минутад), Рафаэль Леао (87 дахь минутад) нар оруулжээ. Харин тоглолтын 60 дахь минутад Узбекистаны шигшээ багийн тоглогч Абдувохид Нематов өөрийн хаалганд оруулсан байна.
Одоогоор Португалын шигшээ баг дөрвөн оноотойгоор “K” хэсгийг тэргүүлж байна. Тэдний араас Колумб (гурван оноо), Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (нэг оноо) удаалж байгаа бол Узбекистаны баг оноо авч амжаагүй байна. Энэ сарын 28-нд болох хэсгийн сүүлийн тойргийн тоглолтод Португалын баг Колумбтай, Узбекистаны шигшээ баг БНАКУ-тай тус тус тоглоно.


































































Сэтгэгдэл