УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: МОНГОЛД ДОНТОЛТЫГ ЭМЧЛЭХ ЦОГЦ ТОГТОЛЦООГ БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Aдмин / Улстөр

Миний бие Монголд анх удаа хар тамхи, мансууруулах бодисын донтолтын эсрэг үйлчилгээ үзүүлдэг ЦЭЦЭЭ МЕД эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ эмнэлэг нь урт хугацааны хэвтэн эмчилгээ хийж, өвчтөнд сэтгэлзүйн болон хурц үеийн хордого тайлах цогц үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн байгууллага юм. Хүүхэд, залуучуудын дунд хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед ийм төвүүдийн үүрэг туйлын хэрэгтэй байна.

Сайн дураар эмчлүүлэх нь албадан эмчилгээнээс хэд дахин үр дүнтэй. Донтолтыг шийтгэж биш эмчлэх хэрэгтэй. Энэ бол өвчин. Иргэн өөрийн хүсэл, ойлголт дээр тулгуурлан эмчлүүлэх үед эдгэрэл илүү бат бөх байдаг нь дэлхийн судалгаагаар батлагдсан.

Мөн өвчтөний ар гэр, эцэг эхийн дэмжлэг, ятгалга эмчилгээний үр дүнг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг гэдгийг эмнэлгийн мэргэжилтнүүд онцолж байна.

Манай улс хэрэглэгчийг гэмт хэрэгтэн мэт харахаас илүү эмчилгээнд холбодог, нууцлал хамгаалсан, даатгалын дэмжлэгтэй, урьдчилан сэргийлэх багц үйлчилгээтэй тогтолцоо руу шилжих шаардлагатай байна. Ийм мэргэшсэн төвүүдийн тоог нэмэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нь хүүхэд, залуучуудаа хамгаалах бодит алхам болно.


Сэтгэгдэл

иргэн [59.153.86.144] 2026-05-19 13:38:54

Аль ч төрлийн донтолд бол өвчин. Энэ цахим мөрийтэй тоглоомонд донтогсод маш их болсон байгаа. Донтсон иргэний хувьд гэр бүл, эцэг эх, ах дүү, үр хүүхэдтэй Монгол Улсын 1 гэр бүлийн гишүүн аав, ээж, ах, эгч, хүү, охин нь байгаа. Аль ч төрлийн донтолтод өртсөн гэр бүл мааш хүнд байдалд байгаа юм. ДОНТОЛТЫГ ЭМЧЛЭХ цогц арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй байгаа юм. ЦАХИМ МӨРИЙТЭЙ тоглоомыг бүр мөсөн хаачихмаар байх юм. Энэ зохион байгуулагчид хэнийг тэжээгээд байдаг юм бол. Жирийн сайхан иргэдийг гэмт хэрэгт оруулж байгаа том шалтгаан бол энэ.

Зочин [202.131.225.53] 2026-05-18 16:31:52

hiigeech de barag nasaaraa gishuu said hiilee shu de ta uuruu


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.