Г.Энхтайван: Малчны зээлийн хүү 2-3 хувиар өндөр байгаа нь арилжааны банк хөдөө, орон нутагт биет салбар ажиллуулж буйтай холбоотой

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.

Энэ үеэр Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Малчны зээлийн дийлэнх нь цахимаар биш биетээр буюу тухайн орон нутагт банкны салбар нээж үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой зардал гарч байна. Энэ зардал зээлийн хүү дээр шингэдэг. Хоёрт эрсдэлтэй холбоотой асуудал.

Байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл ажиллаж буй малчдын болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр тогтолцооны арга хэмжээ авах нь зүйтэй. Хамгийн гол зүйл нь малын индексжүүлсэн даатгал. Малын индексжүүлсэн даатгалын хамрагдалт 18-22 хувьтай байгаа. Хэрэв малчин өрх өөрөө малаа бүрэн даатгуулаад явчихвал орон нутагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд зээлийн хүү дээр хөнгөлөлт үзүүлээд явуулах боломжтой. Олон улсын жишгээр зээлийн барьцаанд байгаа эд зүйлс даатгалтай байвал 2-3 хувийн хөнгөлөлт байдаг. Малын индексжүүлсэн даатгал нь нэг малчны эрсдэлийг хардаггүй, бүс нутгийн малын хорогдлын босго үзүүлэлтээс хамаараад эрсдэлийн хэмжээ өндөр байгаа. Босгыг хэмжээг бага зэрэг бууруулсан тохиолдолд малчны зээлийн хүү дагаад буурах боломжтой. Зээлийн хүү буурах хамгийн өндөр боломж бол даатгал. Малын индексжүүлсэн даатгалд 70-80 хувьтай хамрагддаг болчихвол малчны зээлийн хүү 3-4 хувиар буурах боломжтой.

Малчны зээлийн чанартай холбоотой танилцуулга бол Шинэ хоршоо хөдөлгөөнтэй хамааралгүй. Шинэ хоршооны хөдөлгөөний зээл эргэн төлөлтийн хөнгөлөлттэй нөхцөлтэй байсан учраас хамгийн анхны төлөлт 2026 оны дөрөвдүгээр сард хийгдсэн. Тиймээс Шинэ хоршоо хөдөлгөөний эргэн төлөлттэй холбоотой мэдээллүүд гарах боломжгүй. Төв банкнаас зээлийн зориулалттай холбоотой нэгдсэн хяналт шалгалт хийгээгүй. Арилжааны банкууд зээлийн зориулалттай холбоотой хяналт шалгалт хийгээд явж байгаа. Энэ оны есдүгээр сараас эхлээд Шинэ хоршоо хөдөлгөөний зээлийн зориулалттай холбоотой хяналт шалгалтыг хийнэ" гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.