Маргааш нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно
Маргааш буюу тавдугаар сарын 23-ны бямба гарагт нийслэл хотод "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийг “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулна гэж албаныхан мэдээлээд буй. Гүйлтийн маршрутын дагуу авто замын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хооронд хаах бөгөөд энэ үеэр нийтийн тээврийн автобусны 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн замналд өөрчлөлт оруулж, гол чиглэлүүдийн автобусыг ихэвчлэн Их тойруугаар явуулна.
Ингэхдээ чиглэлийн нэршлийг Ч:8Ма, Ч:65Ма, Ч:70Ма, Ч:64Ма, Ч:61Ма, Ч:58Ма, Ч:50Ма, Ч:55Ма, М:1А-Ма, М:1Б-Ма, М:2Ма, М:5Ма, М:6Ма, Ч:8Ма, Ч:70Ма, М:3Ма, Ч:7Ма, Ч:63Ма, Х:19Ма, Ч:80Ма тэмдэглэгээтэй болгох аж.
Авто замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээсний дараа нийтийн тээврийн автобуснууд үндсэн чиглэлээр явна.
Маргааш 06:00-18:00 цагийн хооронд хаах авто замууд:
-
Цэцэг төвийн уулзвар
-
Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын уулзвар
-
Чингэлтэй дүүргийн уулзвар
-
ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
-
11-р хороолол
-
Сансарын шатахуун түгээх станц
-
Сансарын туннель
-
Зүүн 4 замын уулзвар
-
Халдварт
-
Нарантуул захын уулзвар
-
Нүхэн гарц
-
Жанжин клуб
-
Улиастай уулзвар
-
“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
-
Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
-
Жаргалан хотхон
-
Шангри-Ла төвийн уулзварын зам.



































































Сэтгэгдэл