Нэгдүгээр улиралд албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсчээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 43 удаагийн хяналт шалгалтад 200 аж ахуйн нэгж, байгууллагын 1579 гадаадын иргэнийг хамрууллаа.
Зөрчилд холбогдсон 3002 гадаадын иргэн, 843 уригч байгууллага, 12 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 11 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлэв. Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр нийт 277 иргэнийг албадан гаргалаа.
Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлөвлөгөөт хяналт шалгалт 25 хувиар өсөж, төлөвлөгөөт бус хяналт шалгалт 20.37 хувиар буурсан байна. Мөн зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо нь өмнөх оны мөн үеэс 6.83 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Үүнээс гадна ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 16 улсын 235 гадаадын иргэнийг хилээр оруулалгүй буцаав.















.jpg)



















































Сэтгэгдэл