АН-ын бүлэг: Төрийн албаны зөвлөлийг хуулиа биелүүлж ажиллахыг санууллаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг (2025.12.08) ээлжит хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцжээ. Үүнд:
-Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов. Танилцуулга мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн танилцуулж гишүүдийн асуултад хариулжээ.
Гишүүд ТАЗ нэг намын бүтцийн байгууллага шиг ажилласаар ирснийг онцолж, МАН-ын даргын албан бичгийг үндэслээд томилгоо хийж болохгүйг сануулав. Мөн Нийслэлийн 45 төлөөлөгчийн 40 нь орон нутгийн өмчийн компани удирдаад явж байгаа. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд чөлөөтэй дуу хоолойгоо илэрхийлээд явах ямар ч боломж байхгүй.
Төрийн албаны тухай хууль гээд нэг том малгай тавьчихсан. Үнэндээ МАН-ын хамгаалалт байдлаар явж ирсэн. Энэ зөвлөл нь коммунист тогтолцоотой, гадаадад сургууль төгссөн шинэ боловсон хүчин, залуучуудад хаалттай газар болчихсон. Ер нь төр талаасаа хамгийн их боловсон хүчний асуудлыг будилуулж байгаа газар бол төрийн албаны зөвлөл гэдгийг онцлоод хууль биелүүлж ажиллахыг сануулжээ.
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийн байдлыг судлан үзэх, тухайн хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан Ажлын хэсгийн мэдээллийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батбаяр танилцуулсан байна.

































































Сэтгэгдэл
bolod [43.242.241.154] 2025-12-08 16:38:35
яасан ч үнэн хэлэв дээ