Хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарчээ

Aдмин / Орон нутаг

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр хоёрдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарчээ.

Хаврын улирал эхлэх үед цаг агаарын урьдчилсан мэдээгээр огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотой малчид, иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Хоёрдугаар сарын агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим байх бол бусад нутгаар хүйтэн байх аж. Харин хур тунадас нийт нутгаар олон жилийн дундаж түвшинд байхыг цаг уурчид мэдээлэв.

Тэгвэл гуравдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаанаас гадна хурд тунадас ихтэй байх нь ээ. Харин Дорнод, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтрэх төлөв гарчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.