Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна

Aдмин / Эдийн засаг

Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой олон улсад нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдэдтөслийн талаар танилцуулан нээлттэй санал авч, санхүү эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэнтуршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө болон бусад шалгуур үзүүлэлтийг харьцуулан судалсныүндсэн дээр сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй хэлэлцээр хийхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт үүрэг болголоо.

Төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, танилцуулахыг албан тушаалтнуудад даалгав.


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.229.121.64] 2026-02-12 12:53:08

Ж.Энхбаяр чи өөрөө ВАРЬЕТТЕ-г луйвраар авчаад түүн дэхь компануудаараа, ББСБ-аараа хулгайлсан асар их мөнгөө иргэдэд өндөр хүүтэй барьцаалан зээлж хулгайлсан мөнгөө угаадгаа больчоод сайдын ажлаа хий. УИХ-ын дарга асан Амарбаясгалан хуурамч баримт бичиг бүрдүүлэн авчаад 30 сая доллар Хятадаас авчаад ямарч ял зэм хүлээхгүй болоод өнгөрөв үү. Одоо дахин зарлаж буй байна. Энэ маягаараа бол наадах чинь бас л хэн нэг том даргын хулгай хийх, авилгадах хэрэгсэл болоод өнгөрөх байх даа. Та нарт итгэл үнэмшил төрөхөө байлаа шүү. ДАН ХУЛГАЙЧ, АВИЛГАЧИД.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.