НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ

Aдмин / Нүүр

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Хордлого бүртгэгдсэн тохиолдол байршлаар авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 48, Чингэлтэй дүүрэгт 27, Сүхбаатар дүүрэгт 23, Хан-Уул дүүрэгт 8, Баянзүрх дүүрэгт 23, Баянгол дүүрэгт 5 бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад таван тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд болон Төв аймагт угаарын хийн хордлогод 14 иргэн хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 58 хувь нь 18-аас дээш насныхан, 42 хувь нь 17-оос доош насныхан байна. Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-ээс зөвлөж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.