“Дурангийн аргаар түрүү булчирхай авах" мэс заслыг анх удаа амжилттай хийжээ
Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасгийн хамт олон "Дурангийн аргаар түрүү булчирхай авах" мэс заслыг анх удаа амжилттай хийжээ.

Энэхүү мэс заслыг УНТЭ-ийн урологи, андрологи бөөр шилжүүлэн суулгах Мэс заслын эмч, Тэргүүлэх зэрэгтэй Г. Ганболд, ЧНЭ-ийн Урологийн мэс заслын эмч, Тэргүүлэх зэрэгтэй, Клиникийн профессор Г. Мэндбаяр, ЧНЭ-ийн Мэдээгүйжүүлгийн эмч, магистрант Э. Хандармаа, Мэдээгүйжүүлгийн эмч, магистрант А. Буянжаргал, УНТЭ-ийн ахлах сувилагч, Зөвлөх зэрэгтэй Соёлмаа, ЧНЭ-ийн Мэдээгүйжүүлгийн сувилагч М.Хулан, сувилагч Х.Оюун-Эрдэнэ, Урологийн Мэс заслын сувилагч Ж.Отгонбаяр, Мэс заслын сувилагч, ахлах зэрэгтэй Б.Мөнх-Өлзий, Хагалгааны асрагч Б.Доржпагма нар хийсэн байна.

Чингэлтэй дүүргийн ИТХ, ЗДТГ-ын хөрөнгө оруулалттай Урологийн мэс заслын дурангийн иж бүрэн, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр урологи-андрологийн тусламж үйлчилгээг Чингэлтэй дүүргийн ард иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх, шинэ технологийг нэвтрүүлж, бөөр шээсний замын дурангийн мэс заслыг нутагшуулах ажлын эхлэл амжилттай болжээ.





























































Сэтгэгдэл