СЭМҮТ-д 4.1 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

SEMVTСүүлийн гурван жилийн хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэхүү хөрөнгө оруулалтаар өргөтгөл хийсэн цогцолборыг барьж байгуулах, засч засварлах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажилд зориулсан бол энэ онд 2.4 тэрбум төгрөг шийдэж өгсөн аж. Мөн эмч, ажилчид “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд хуучин байрны урд талд гантиг цэцгийн мандал, гэрэл, сандлыг засч шинээр ногоон байгууламж байгуулжээ.

Анх 1929 онд байгуулагдсан тус төв нь 86 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Эмийн эмчилгээ, нөхөн сэргээх, сэтгэл судлах эмчилгээгээр жилдээ 40 гаруй мянган өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлдгээс гадна 6000 өвчтөн хэвтэн эмчлүүлдэг.

Шинэ цогцолбор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч болон архинд донтох эмгэгийн үйлчлүүлэгчдэд зориулсан тус тус 30 ортой тасгаас гадна эрүүл хүүхдийн 25 ортой тасаг нээжээ. Мөн сэтгэл заслын 7 өрөөтэй болж байгаа нь өвчтөнүүдэд эрчимт эмчилгээг илүү үр дүнтэй үзүүлэх боломжийг олгож байгаа юм. Тус эмнэлэг иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бол архины эмчилгээ төлбөртэй аж. Сэтгэцийн эмгэгтэй хүн төрөөс даатгалын хэлбэрээр эм тариагаа авдаг. Сэтгэцийн өвчлөлтийн хувьд стресс, архидалт, компьютерт донтлын эмгэг ихээхэн зонхилж байгаа аж.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.