Хүний яс, булчин хэвлэдэг 3D хэвлэгч бүтээв

Д.Тулга / Орон нутаг

gadaad

Америкийн биологийн инженерүүд хүний яс, гар, чих, болон тулгуур эсийн тусламжтайгаар ургуулсан мөгөөрс, мөн тусгай полимер загваруудын бүрэн хуулбарыг “хэвлэх” боломжтой 3D био хэвлэгч бүтээж, амжилттай туршжээ. "Цаашид энэ технологи нь хүний биед шилжүүлэн суулгахад тохиромжтой эд эс, эрхтэн хэвлэхэд бидэнд тусална” гэж АНУ-ын Уэйк-Форестийн их сургуулийн Нөхөн сэргээх анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Энтони Атала ярьжээ.

Эрдэмтэд эсийг давхаргыг хооронд нь бага зэргийн зурвас гэрэлтэй байхаар өрөх боломжтой тусгай полимерыг гарган авч, энэ асуудлыг шийдсэнээр яс, булчин эсвэл мөгөөрс нь тэжээллэг бодис, хүчилтөрөгчийн дутагдалгүйгээр ургах боломжтой болсон аж. Эцсийн дүндээ бэлдэцийн оронд зохих гурван хэмжээст хэлбэр болон эсийн бүхий л төрөлд шаардлагатай бүрэн бүтэн эрхтэн бий болдог аж.

Биологичид үзүүлэнгийн хувиар тулгуур эс ашиглан хүний доод эрүүний ясыг ургуулж, мөн чихний бүрэн бүтэн дэлбэнг хэвлэжээ. Эрхтнүүдийг хулганы биед суулгасан бөгөөд амжилттай зохицсон байна. Одоогоор энэ технологийг анагаах ухаанд хэрэглэхэд бэлэн биш байгаа бөгөөд клиникийн туршилтаар шалгах ёстой аж.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.