“Дакар Ралли-2015”-д Монголын тамирчид амжилттай оролцлоо

Д.Тулга / Спорт

Тэсвэр тэвчээр, эр зоригийн шалгуур болсон “Дакар Ралли-2015” тэмцээн Аргентин, Боливи, Чилийн улсын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 3-17-ны хооронд болж, өндөрлөлөө. Уг уралдаанд анх 600 орчим тамирчин мотоцикл, куад, суудлын болон ачааны машины ангилалд 9000 км замыг туулахаар өрсөлдсөн ч тэднээс 200 гаруй нь уралдаанаа дуусгаж, барианд оржээ.

“Дакар Ралли-2015”-д Монголын багийг төлөөлөн 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, Унгарын 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн ангилалд 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар, 117 дугаартай Ч.Анар нар оролцлоо.

431 дугаартай ОУХМ Н.Лхамаагийн багийнхан замаа амжилттай дуусгаж, нийлбэр дүнгээр 62-р байрт орсон бол мотоциклийн ангилалд Д.Болдбаатар 45-р байр, анх удаа Дакарын замд уралдсан Ч.Анар замаа амжилттай дуусгаж, 78-р байр эзлэв.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:56

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:56

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.