Д.Сүхбаатарын нэрэмжит анхдугаар олимпиад үргэлжилж байна

Д.Тулга / Боловсрол

Эх орончдын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “МОНГОЛЫН ТҮҮХ”-ээ хэн сайн мэдэх вэ олимпиад Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Уг олимпиадыг “Thanks man” клуб, МУИС-ийн Түүхийн тэнхим хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд хоёр үе шаттайгаар явуулж буй бөгөөд эхний шатны шалгаруулалт өчигдөр болж, 300 орчим хүүхэд оролцжээ. Энэхүү олимпиад нь Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа болж буйгаараа онцлог бөгөөд цааш цаашдаа уламжлал болгон зохион байгуулагдах юм байна.

Олимпиадын нэгдүгээр шатанд 1921 оноос 1945 оны хооронд Монгол Улсын түүхэнд болсон үйл хэрэг, түүний агуулгын талаар сорилт бөглөн 50 оноо авсан тохиолдолд дараагийн шатанд орох эрхтэй болох аж. Харин хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн оролцогчид тодорхой сэдвүүдээс сугалан эссэ бичих юм байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:48

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.