УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайдад асуулга тавив

Д.Тулга / Улстөр

amarjargal

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга тавьжээ. Тус асуулгад “сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн ачааллыг багасгах, хувийн хэвшлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн чухал ажил бол концессын гэрээ билээ. Шинэчлэлийн Засгийн газар Эдийн Засгийн Хөгжлийн Яамны эрхлэх асуудлын хүрээнд концессын хуулийн дагуу дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор концесс хариуцсан хэлтэс байгуулж, концессын гэрээгээр хийгдэх үйл ажиллагааны жагсаалтыг шинэчлэн баталж, зарим томоохон гэрээнүүдийг байгуулсан.

Иймд Концессын тухай хуулийн зарим зүйл заалтын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13; 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна. Үүнд:

Концессын тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар ямар салбарт, хэчнээн концессын гэрээг байгуулаад байгаа болон түүний хэрэгжилтийн явц байдал, үр дүнгийн талаар, "Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд" чиглэлийн хурдны авто зам, "Дулааны V цахилгаан станц төсөл" болон Нийслэл Улаанбаатар хотыг зарим аймагтай холбох авто замын барилга байгууламжийн төсөл зэрэг концессын гэрээгээр хийгдэж буй ажлын явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус тус ирүүлнэ үү” гэжээ.

Мөн асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг танаас хүсье гэсэн байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.