Москва-Бээжинг холбох төмөр зам МОНГОЛЫН НУТГААР дайрахгүй

Д.Тулга / Эдийн засаг

russia

-МОСКВА-БЭЭЖИН ХОЛБОХ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛӨӨ ОХУ ТАНИЛЦУУЛЛАА-

ОХУ-ын Москва хотоос БНХАУ-ын Бээжин хотыг хүртэлх 7000 км урт өндөр хурдны галт тэргийг Зүүн чиглэлийн хийн хоолой тавьсан замаар буюу Якут, Эрхүү, Хабаровскаар дамжин Владивостокоос Бээжин гэсэн чиглэлээр тавихаар болжээ.

Өчигдөр Оросын томоохон телевизүүдээр “Москва-Бээжин өндөр хурдны галт тэрэг” төсөл хөтөлбөрийг орон даяар танилцуулсан юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрийн байр сууриндаа хатуу үлдэж, уг төмөр замыг өөрийн нутгаар дайруулах нь эдийн засгийн болоод, аялал жуулчлалын томоохон ач холбогдолтой хэмээн үзэж байгаа талаар ОРТ1 сувгаар мэдээлжээ. Зарим хэвлэлийнхний үзэж буйгаар ерөнхийлөгч В.Путин “Өөр улсыг тэжээхгүй” хэмээх байр суурин дээрээ үлдлээ. Хятадын тал энэ асуудалд байр сууриа илэрхийлээгүй. Учир нь хоёр хөрштэйгөө харилцаа сайтай Хятад улсын хувьд том гүрэнтэйгээ тохиролцохоос аргагүй шүү дээ” гэжээ.

russia

Үнэхээр ч ОХУ-ын хувьд өндөр хурдны галт тэргийг өөрийн хэд хэдэн хотуудаар дайруулсан нь зардлын хувьд асар өндөр хэдий ч эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн таатай боломжийг бүс нутагтаа нээж өгч байгаа юм.

Ийнхүү хоёр том гүрэн өөрсдийн ашиг сонирхлын дагуу гэрээгээ хийж, төсөл хөтөлбөрөө танилцууллаа. Манай улсын хувьд эдийн засгийн болоод улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн хөрш орнуудынхаа итгэлийг хүлээж чадахгүй байгааг ч мөн гадны хэвлэлүүд онцолсон байв. Үнэхээр ч гадны нүдээр харахад хэсэг бусаг популистууд нь өөрсдийн ашиг сонирхол, хувийн PR хийж, гадны хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцэн дотроо талцаж байдаг учир энэ мэт томоохон төслүүдээс гадуурхагдахаас аргагүй биз.

Т.БАТСҮРЭН

russia


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:55:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:55:39


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.