Хууль бусаар хил давуулсан олдворуудыг эргүүлэн өгчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

cnn

АНУ-д хадгалагдаж байсан эртний эд өлгийн түүхэн олдворуудыг Ирак улсын зүгээс буцаан авчээ. Эдгээр түүхэн олдворуудыг хууль бусаар хил давуулж АНУ-д авчирсан гэдгийг Ирак улсын архелогичид баталсан байна. Иймээс хууль ёсны дагуу Ирак улсын эрх баригчдад албан ёсоор хүлээлгэн өгчээ. 65 төрлийн эд зүйлийн дунд Ассирийн II Саргон хааны баримал, эртний Шумерийн хүрэл сүх зэрэг байсан юм.

cnn

Дээрх эд өлгийн зүйлсийг Нью-Йорк, Балтимор, Мэриленд, Остин, Техас, Нью-Хейвен, Коннектикут муж дахь Дотоодын аюулгүй байдлын хянан шалгах газрын албад хурааж авсан байжээ. 2008 оноос хойш Ирак улсад 1200 гаруй эд өлгийн зүйлийг буцааж өгсөн байна. АНУ-ын зүгээс хууль бусаар хил давуулж оруулсан нь тогтоогдсон 7800 гаруй эд өлгийн зүйлсийг улс орнуудад нь буцаан олгожээ.

Э.БҮҮВЭЙ

cnn

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.