Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 09-нд дуусна

Д.Тулга / Боловсрол

shalgaltӨнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон билээ. Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж ЭЕШ-нд орох эрх нь нээгдэх бөгөөд өмнөх онд төгссөн бүртгүүлэгчид www.eec.mn хаягаар орж Монгол хэл бичгийн шалгалтдаа энэ сарын 09-өөс өмнө, ЭЕШ-даа 04 сарын 20-оос өмнө амжиж бүртгүүлэх юм байна. Одоогоор өмнөх оны 1350 гаруй төгсөгчид бүртгүүлээд байгаа аж. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин бүртгэл явуулахгүй юм байна. Мөн бүртгэлийн хуудсаа хэвлэж аван Боловсролын үнэлгээний төв дээр ирж гарын үсэг зуруулж баталгаажуулалт хийлгэхийг сануулж байна.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:41

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.