ОХУ, БНАСАУ 2015 оныг нөхөрлөлийн жил болгон зарлав

Д.Тулга / Гадаад мэдээ

koОХУ, БНАСАУ хоёр 2015 оныг нөхөрлөлийн жил болгон зарлалаа хэмээн "Риа Новости" мэдээлжээ. Барууны эх сурвалжууд энэ мэдэгдлийг “Олон улсын хамтралд гадуурхагдсан хоёр тал харилцаагаа зузаатгахаар шийдлээ” хэмээн онцолж байна. ОХУ болон Хойд Солонгос хоёул НҮБ-ын хоригт өртсөн. НҮБ Европын холбооны хоригт өртсөн Москваг Украинд мөргөлдөөн үүсгэсэнд буруутгаж, нэмэлт хориг тавихыг оролдож буй юм.

Оросын хувьд Хойд Солонгосыг хамтрагчаа болгон сонгосон нь эдийн засгийн ихээхэн давуу талтай болохыг ажиглагчид онцолжээ. Москва өнгөрсөн жил Хойд Солонгосын 11 тэрбум ам.долларын өрийн 10 тэрбумыг хүчингүйд тооцсон бөгөөд үлдсэн нэг тэрбумыг бүтээгдэхүүний хөрөнгө оруулалт маягаар авна хэмээн мэдэгдсэн байна.

Мөн ОХУ Хойд Солонгосын төмөр замын системийг шинэчилж өгөх 25 тэрбум ам.долларын төсөл, цахилгаан станц шинээр байгуулах, Орост нүүрс экспортлодог Расон боомтыг сэргээх зэрэг томоохон ажлуудыг эхлүүлэхээр болжээ. Үүнийхээ хариуд Пхеньянаас байгалийн эрдэс баялгийг их хэмжээгээр авна хэмээн олон улсын ажиглагчид дүгнэсэн байна. Хоёр тал энэ онд багтаж тэнгисийн цэрэг, агаарын хүчний хамтарсан бэлтгэлүүдийг өргөн хүрээнд хийхээр төлөвлөжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.