Ким Чен Ун Ялалтын баярт оролцохоо албан ёсоор мэдэгдэв

Д.Тулга / Гадаад мэдээ

kimИрэх тавдугаар сарын 9-ний өдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдах Ялалтын баярт оролцохоо албан ёсоор мэдэгдсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

Тэрээр өчигдөр “KCNA” агентлагт “Дэлхийн II дайнд фашист Германыг ялсан орос цэргүүдийн ялалтын их баярт биечлэн оролцох болно. Энэ бол миний гадаад дахь анхны айлчлал. Тус улсын агуу удирдагч В.Путинтэй биечлэн уулзахдаа таатай байна” гэж хэлсэн байна.

Путин энэ оныг Хойд Солонгос-Оросын нөхөрлөлийн жил хэмээн зарласан юм. Оросын Засгийн газар тус улсад нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж илгээхээр төлөвлөсөн хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.