Ар байгалийн түймэр Өвөрмонгол руу оржээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ОХУ-ын Ар Байгалийн хязгаарт нийт 24 мянган га газрыг хамарсан 86 ойн түймэр асч байгаа бөгөөд салхиар туугдан манай улсын зүүн хилийн цаагуур БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны газар нутагт орж ирсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Өвөрмонголд түймэр 30 орон сууц, 55 үхрийн хороо, малын тэжээлийн томоохон агуулах зэргийг устгаж, одоогоор 20 сая гаруй юанийн хохирол учруулаад байгаа аж. Түймэрт 97 малчин айл өрх өртсөн бөгөөд хүний амь эрсдсэн мэдээлэл ирээгүй байна. Түймэртэй тэмцэхэд гал унтраах машин техник, мянга гаруй хүнийг дайчилсан ч бүрэн унтрааж чадаагүй байгаа ажээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.