Цагаатгалын хуулиар олгосон нэг сая төгрөгийг нөхөн олговорт тооцохгүй гэв

Д.Тулга / Улстөр

baingiin horoo

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр байнгын хороонд ирсэн өндөр настнуудын санал, хүсэлтийн дагуу хэвлэлийн хурал хийлээ. 1996 онд батлагдсан Цагаатгалын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 29 мянган хүн цагаатгаж байсан ч 20 мянган хүн цаазлагдаж, ихэнхи нь ар гэр, ах дүүс үгүйн улмаас 1100 хүнд нөхөн олговор авахаар хөөцөлджээ. Гэсэн ч өнөөдөр эдгээр хүмүүсийн тоо цөөрсөн байна. 1998 онд УИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль” батлагдаж 1 сая төгрөгийн нөхөн олговор өгч байсныг нөхөн олгворт тооцохгүй хэмээн өндөр настнуудын зүгээс үзэж Өргөдлийн байнгын хороонд хандсан байна. Ахмадуудын төлөөлөл хэлэхдээ “Бидний дийлэнхи нь буюу 90 орчим хувь нь тэтгэвр, тэтгэмж авч чаддаггүй. Авсан ч хамгийн доод тэтгэвэрийн хэмжээг авдаг. Бидний аав ,ээжийг хэлмэгдүүлж хөрөнгийг маань хурааж авч байсан. Өнөөдөр хэдхэн өндөр настан үлдлээ. Бидний тэтгэвэрийг 100 мянган төгрөгөөр ч болтугай нэмэгдүүлж өгөхийг төр засгаас хүсэх байна. Намууд энэ асуудал дээр нэгдмэл санаатай байгаад хөгшин хонины насгүй болсон хэдэн ахмадынхаа тэтгэвэрийг нэмээд өгөөч” гэсэн юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000