Тамхиа үүргэвч, печь, эсгий гутал зэрэгт нууж зардаг байсныг илрүүлэв

Д.Тулга / Хууль

Нийслэлийн хэмжээнд хууль бус тамхины худалдаа эрхэлж буй байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.

Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын автобусны буудлын ойролцоо явган замыг таглан байршсан ТҮЦ-т шалгалт хийхэд тамхины хяналтын тухай хууль зөрчин тамхи худалдаалж байжээ. Тодруулбал нэлээд олон нэр төрөл бүхий тамхийг цаасан хайрцганд хийж, лангуун дор байрлуулж худалдаалж байсан нь гэнэтийн шалгалтаар илэрсэн байна. Тиймээс хууль зөрчин тамхи худалдаалсан иргэнийг 50 мянга хүртэлх төгрөгөөр торгож, хууль бусаар худалдаалж байсан тамхийг хураан авчээ. Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо ерөнхий боловсролын 24-р сургууль байрладаг учир хуулийнхаа хүрээнд энэ орчимд тамхи бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалахыг хориглодог билээ.

Сүхбаатар дүүргийн хяналт шалгалтыг 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 10 ТҮЦ, дөрвөн супермаркет, долоон хүнсний дэлгүүрт шалгалт явуулахад шалгалтад хамрагдсан бүх ТҮЦ, нэг супермаркет, хоёөр хүнсний дэлгүүрт тамхи зарж байсан нь илэрсэн байна. Тэд тамхиа үүргэвч, печь, хөлдөөгч, эсгий гутал, тусгай хайрцаг гэх мэт газруудад нуусан байжээ.

Харин хууль бусаар тамхи зарж байсан иргэд амьдрахын тулд хууль зөрчиж байна гэцгээж байсан бөгөөд тамхи ширхэгээр зарж байсан ТҮЦ-ийн худалдагч “Бидэн шиг 50 гаран насны хүмүүс ажил олдохгүй байна. Аргаа барахдаа сарын 500 мянган төгрөгийн түрээстэй ТҮЦ түрээслэж байхав. Ганц зарагддаг зүйл нь тамхи" хэмээн ярьжээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.