Тамхины татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Д.Тулга / Улстөр

huuli

УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. УИХ-аар 2003 онд хэлэлцэн баталсан Тамхины Хяналтын Суурь Конвенци, Монгол Улсын Их хурлын 2012 онд баталсан Тамхины хяналтын тухай хууль, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх хянах үндэсний 2 дахь хөтөлбөр”-т Тамхины онцгой албан таварыг нэмэгдүүлж, тамхины хэрэглээг бууруулах, улмаар хүн амыг эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тусгасан байдаг.

Хууль санаачлагчийн зүгээс "Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр байна. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдол 2 дахин нэмэгдэж, нас барсан 3 хүн тутмын нэгнь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэгнь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн үзүүлэлт гарсан. Эдгээр өвчлөлүүд нь бүгд тамхитай холбоотой юм. Манай улсын хүн амын тамхины хэрэглээнд 2013 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг байсан байна. Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх юм. Тамхины үнэ өсөхөд өсвөр насны болон залуучуудын тамхины хэрэглээ эрс буурдаг" гэсэн юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000