Бохир усыг ундны ус, эрчим хүч болгон хувиргах жорлон

Д.Тулга / Орон нутаг

Дэлхийн эдийн засгийн форум фэйсбүүк хуудастаа бохир усыг ундны ус, эрчим хүч болгон хувиргах жорлонгийн тухай мэдээлэл байршуулсан байна. Одоогоос хоёр жилийн өмнөөс Их Британий судлаачид энэхүү жорлонг бүтээхээр ажиллаж эхэлсэн талаар “E&T” цахим хуудаст мэдээлжээ.

Хатуу хог хаягдал болон бусад бодисоос нано-мембраны тусламжтайгаар усны молекулыг ялгадаг зөөврийн, бага зардалтай энэхүү жорлон нь хөгжиж буй орнуудад тулгамдаж буй ундны цэвэр усны хомсдолыг багасгаж, найдвартай хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж судлаачид тооцоолсон байна.

Кранфилдын их сургуулийн докторант оюутан Жейк Ларсон "Нано мембраны жорлон – энэхүү төсөл нь хөгжиж буй орнуудын хүмүүсийн ундны усны хэрэгцээг хангаж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдал нь өвчин тархах гол шалтгаан болж буйг зогсоох зорилготой төсөл юм" гэж хэлжээ. Мөн энэхүү жорлон нь зөвхөн хөгжиж буй орнууд гэлтгүй хөгжингүй орнууд, үргэлж хог хаягдал бүхий газар, барилга байгууламж, бүр дарвуулт завин дээр ажиллаж буй цэргүүдэд ч хэрэгтэй талаар хэлсэн байна.

Хэрэглэгч жорлонд бие зассаныхаа дараа усыг цэвэршүүлэх үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд тагийг нь хаах ёстой ажээ. Жорлон хатуу хэсгүүдийг уснаас ялгасны дараа хог хаягдлыг шатаах зуухандаа хийж шатаах юм байна. Эндээс гар утсаа ч цэнэглэх хангалттай эрчим хүч гаргаж авах боломжтой гэж үзжээ. Хүний хаягдлаас үлдсэн хэсгийг бордоо болгон ашиглах боломжтой гэжээ.

Судлаачид энэхүү жорлонг түрээслэхэд 5 цент хангалттай гэж үзжээ. ДЭМБ-аас дэлхий дээр 2.5 тэрбум хүн хямгийн ядуу бүсэд ундны цэвэр усгүй өдөр хоногийг өнгөрүүлж буй гэсэн судалгаа гаргажээ. Тиймээс судлаачид тэдгээр хүмүүсийг энэхүү жорлонгийн тусламжтайгаар ундны цэвэр усаар хангах боломжтой гэж үзсэн байна.

Өнгөрсөн 2016 онд Английн Кранфилдын Их Сургуулийн бүтээсэн энэхүү "Нано мембран жорлон" төсөл “Билл энд Мелинда Гейтс” сангийн буцалтгүй тусламжид хамрагдсан талаар “CNN” агентлаг мэдээлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.