П. Эрдэнэбилэг: Одоогоор 13 секундын бичлэг байгаа гэдгийг тогтоогоогүй байна

Н.Алтанцэцэг / Хууль

Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэргийн шалгалтын талаар мэдээлж байна.

Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг: УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж буй Батхуяг 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

13 секундийн бичлэг гэж асуудал яригдаад буйг хүмүүс мэдэж байгаа байх. Үүнийг Г гэгч этгээд хуурамчаар зохиож, хууран мэхлэн ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Г гэгч этгээд дээрхээс гадна зургаан удаагийн үйлдлээр 269,101.575 сая төгрөгийг бусдаас залилж авсан энэ үйлдэлд нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын хяналтад хүргүүлсэн. Одоогоор 13 секундын бичлэг байгаа гэдгийг тогтоогоогүй байна" гэв.

35 УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ХҮНИЙ НҮДНЭЭС ХОЛ ГАЗАРТ ХУУРЧ АВААЧИН, ЭД ЗҮЙЛСИЙГ ДЭЭРЭМДСЭН БАЙНА

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Эрүүгийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах ажиллагааны алба хаагчид 1997 онд төрсөн Б гэгчийг өнгөрсөн хоногуудад дайчлан баривчилсан. Тэрбээр 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг хүний нүднээс хол газарт хуурч аваачин, эд зүйлсийг дээрэмдсэн байна.

Дорноговь аймагт 2004 оны тавдугаар сард гадны нөлөөтэйгээр иргэн Т-ийн амь нас хохирч байжээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн. Хэргийг 1968 онд төрсөн А гэгч нь хувийн тааламжгүй харилцаанаас үүдэн үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид 16 жилийн дараа илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэхийг хүсэж байна. Энэ нь халдварт өвчнөөс гадна аюулгүй байдлыг нь хангахад чухал юм. Сар шинэ нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Эрүүгийн цагдаагийн албанаас орон нутагт гарч байгаа малын хулгайн хэргийг шалгаж ажиллаж байгаа. Малчид, иргэдийг мал сүргээ хариулгатай байлгахыг зөвлөж байна" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.80] 2020-02-04 02:11:30

Нямдорж өвөө гудманд гархаасаа өмнө амжуулсан хэвээр, өмнө нь 2 галзууг Содномзандан, Чимэгболд болгоод ард нь нөгөө талаас нь ТАХ аа авсан нь тодорхой!

Zichin [103.229.122.111] 2020-02-03 19:37:29

Nomtoibayariig alsaniig chi harsiimuu bitgii hvniig hudlaa gvjirdej bai chi adilhan hvvhedtei hvn chinii hairtai hvvg hvn ingej gvjirdvel yanar baih boldoo bodooroi hu

би [202.126.88.51] 2020-02-03 17:38:38

төрийн ордон камeр байдаагүй юм уу

би [202.126.88.51] 2020-02-03 17:37:49

талийгаач өглөө нүд нь хөхөрсөн ордонд орчихоогүй бол ойлгомжтой юм бн лээ ш дэ

Зочин [66.181.161.86] 2020-02-03 15:18:58

Харин тийм сонин мэдээлэл бэ

ЗОЧИН [202.9.46.156] 2020-02-03 14:49:27

ЦАГДААГИЙН ӨНӨӨДРИЙН ЭНЭ МЭДЭЭЛЭЛ НЭГ Л ХАЧИН ЯМАР УЧИРТАЙГ НЬ ХҮМҮҮС ГАЙХААД Л БН. ЗАХИАЛГАТАЙ ГЭХЭЭР ЮМ УУ, ХААШАА ЮМ БЭ?

Зочин [202.9.46.250] 2020-02-03 15:30:57

Ц.Нямдорж сайд Номтойг өмгөөлсөн хэвээр л.

Зочин [202.131.235.198] 2020-02-03 14:33:06

ЗХУ, СНГ болон ОХУ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас. 88671597

Zochin [202.126.89.237] 2020-02-03 13:44:47

Ene nomtoi alsaan mungtei hunii ayaar bgad bailgui ene hergee hirdan shiideechee. Shudarga yosig husej bn.

Zochin [103.229.121.77] 2020-02-03 13:33:38

Өмгөөлөгч дээр болохоор мэдээлэл хийлээ гээд хэрэг үүсгээд байлаг атлаа шийдвэрлээгүй байгаа хэргийн талаар нэр ус, зураг хөргийг нь гаргаж ирээд л ба бэ-гүй яриад байдаг сэтгүүлч Отгон ч гэлүү тэрийг болохоор зүгээр орхичихож байгаа юм уу? Шударга л ханд л даа бүгдэд

Зочин [59.153.112.207] 2020-02-03 13:31:08

юуных нь нууц байх юм бэ, өөрсдөө /хуулинхан/ хэн нэгнээс хараат болсон юм шиг ямарч хэргийг шийдэхгүй байлгаж байгаад нэгтийш нь болгох гэж байгаа мэт сэтгэгдлэгийг төрүүлээд байна.

Зочин [115.171.134.129] 2020-02-03 14:24:46

nomtoibayar ooroo zarlaad yavj baisan bz dee


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.