Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга И.М.С.Умахановтой уулзав

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга И.М.С.Умахановтой уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Оросын улс төр, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн салбарын солилцооны өнөөгийн байдал, энэ онд болон ирэх жилүүдэд зохион байгуулагдах олон чухал арга хэмжээний талаар санал солилцов.

Холбооны Зөвлөлийн орлогч дарга И.М.-С.Умаханов Монгол Улс нь ОХУ-ын хувьд уламжлалт найрсаг харилцаатай чухал түнш гэдгийг онцлоод хоёр орны хооронд хөгжүүлж буй харилцаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж, цаашид ч манай хоёр орны харилцаа бодит хамтын ажиллагаагаар өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэсэн.

Элчин сайд Д.Даваа хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа албан ёсоор орсон тухайгаа мэдэгдэж, энэхүү уулзалт нь Элчин сайдын хувьд түүний анхны уулзалтуудын нэг гэдгийг онцлов. Мөн тэрээр манай хоёр орон харилцан биенээ дэмжиж ирсэн баялаг түүхтэйг тэмдэглээд Элчин сайдын хувиар хоёр орны харилцааг улам бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:21

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:21


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.