БАЙР СУУРЬ: Олон улсын хөрөнгийн бирж дээр Тавантолгойн ордыг арилжаалж хөрөнгө босгох нь зөв үү?

Ц.Анударь / Улстөр

2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр ТВ-9 телевиз “Олон улсын хөрөнгийн бирж дээр Тавантолгойн ордыг арилжаалж хөрөнгө босгох нь зөв үү?” сэдвээр мэтгэлцээн зохион байгууллаа.

Энэхүү мэтгэлцээнд УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарыг урьсан боловч ирсэнгүй. Түүнийг төлөөлж “Эрдэнэс Майнинг” компанийн дэд захирал М. Дагва оролцов.

image

ЗАХ ЗЭЭЛД ЗӨВ, БУРУУ ХҮЛЭЭЛТИЙГ ҮҮСГЭДЭГ УЧИР ОДООГООР ЯМАР НЭГЭН ТОО ЯРИХГҮЙ

Мэтгэлцээний эхэнд “Эрдэнэс Майнинг” компанийн дэд захирал М.Дагва хэлэхдээ, “2019 оны долоодугаар сард гарсан Засгийн газрын 296 дугаар тогтоолын дагуу манай компани байгуулагдсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын төсөвт томоохон хувь нэмэр оруулж, нүүрсний экспортын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх ажлыг зохион байгуулж байна. IPO-ийн бэлэн байдалд тодорхой олон талууд оролцож, хугацаа, графикын дагуу хийгддэг. 2019 оны аравдугаар сараас эхлэн энэхүү ажилд орсон. Үүнээс хойш бэлтгэл хангагдаад, ажлууд хийгдэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн биржид IPO хийж гаргахаар Засгийн газрын шийдвэрийн дагуу ажиллаж байна. Олон улсын биржид гарах гэж байгаа бол тавьдаг шаардлагуудыг хангаж ажиллах ёстой. Энэ шаардлагуудын нэгд, гол үнэлгээнүүд хийгдээд баримжаа гарч, тодорхой болох хүртэл янз бүрийн мэдээллүүдийг өгвөл зах зээлд зөв, буруу хүлээлтийг үүсгэдэг учир одоогоор ямар нэгэн тоо ярихгүй. Бид хөрөнгийн биржид материалаа өгдөг. Үүний дараа зах зээлийн тааламжтай үеийг хардаг байгаа” гэлээ.

“209 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН НҮҮРС БАЙХАД ГАНЦХАН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ЗАРАХ ГЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ”

Мэтгэлцээний үеэр Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд хэлэхдээ, “Бидний хөрөнгийг зарах гэж байж хэдээр зарахыг нь нууцална гэж байна. Тавантолгой гэдэг бол нийт монголчуудын хувьцаатай цорын ганц компани. Бид бүгд 1072 хувьцаатай. Гэтэл хувьцаа эзэмшигч З.Энхболдоос асуухгүй, хэдээр зарах нь нууц гэдэг зүйл яригдаад хоёр жил болж байна. Энэ ажлыг эхлүүлэх үндэслэл болсон УИХ-ын 73 дугаар тогтоолыг нэн даруй хүчингүй болгох шаардлагатай. Уг ажил 2018 оны зургаадугаар сарын 27-нд эхэлсэн. Д.Сумъяабазар зарна гэж байгаа. Миний хувьд “Уурхайгаа зарахгүй, нүүрсээ зараад бүтээн байгуулалтаа хийе” гэдэг маш ойлгомжтой байр суурийг илэрхийлсэн. Энэ хоёр жилийн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн. 73 дугаар тогтоолоос бүх зүйл эхэлсэн юм. Уг тогтоол 2018 оны зургаадугаар сарын 29-нд гарсан. Д.Сумъяабазарын реклам, миний эсэргүүцсэн ярилцлага зургаадугаар сарын 27-ны өдөр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн юм. Тавантолгойг хувьчлуулахгүйн тулд би энэ ярицлагыг өгсөн. 73 дугаар тогтоолд дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх гэж байгаа. УИХ-ын гишүүдэд ямар танилцуулгыг тавьж, энэхүү тогтоолыг гаргасан бэ гэхээр Гашуунсухайт, Зүүнбаян нийлээд 600 гаруй км төмөр зам, 300 мВт-ын цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр гэх мэт танилцуулгатай илтгэлийг хоёр жилийн өмнө гишүүдэд тараасан. Одоо харамсалтай нь олдохгүй байна. Нийлбэр дүн нь таван тэрбум ам.доллар, гурван тэрбум ам.доллар гээд янз бүрийн тоо ярьж байсан. Одоо ярьж байгаа нь нэг тэрбум ам.доллар хүрч байна уу үгүй юу. 3-5 тэрбум ам.доллар яасан бэ. Ц.Элбэгдорж үнэгүй хувьчлах гэж оролдсоноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК таван жил ажиллаад зөвхөн 2019 онд гэхэд нэг их наяд төгрөгийн ногдол ашиг тарааж байгаа юм. Засгийн газар 80 хувь буюу 800 тэрбум төгрөг. Ард түмэн 200 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэх юм.

“Уурхайгаа хувьчлахгүйгээр нүүрсээ зар. Ил уурхай ажиллуулахыг монголчууд ямар ч гадаадын компаниас асуухгүйгээр хийж чадна”

Тавьсан зорилгын хүрээнд хоёр төмөр замын асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК бүрэн шийдсэн. Цахилгаан станц барих мөнгө хэрэгтэй бол зээл авч болно. Нүүрс угаах үйлдвэр зэргийг компанийн 30 хувийг заралгүйгээр бүрэн хэмжээгээр шийдэж болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт нөөцөөр 209 жил ажиллахаар байна. 209 тэрбум ам.долларын нүүрс байхад ганцхан тэрбум ам.доллараар зарах гэж улайраад байж болохгүй. Уурхайгаа хувьчлахгүйгээр нүүрсээ зар. Ил уурхай ажиллуулахыг монголчууд ямар ч гадаадын компаниас асуухгүйгээр хийж чадна. Монголын баялаг яахаараа нууц байдаг юм бэ. Баялгийн эзэн үүнийг мэдэх эрхтэй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх юм ил байх ёстой. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 100 жилээр үнэгүй өгөх гэрээ оруулж ирээд тэр нь зогссон юм” гэлээ.

ХЭРЭВ 30 ХУВИЙН ХУВЬЦААГ ЗАРВАЛ “АЛАЛЦАНА”

Хуульч Э.Эрдэнэжамьян: МАХН байгалийн баялаг, ашигт малтмал ард түмний дундын өмч байх ёстой гэж үздэг. Гадаадад ямар ч хувийг зарж болохгүй. Тавантолгой бол Монгол төрийн өмч. Ашигтай ажиллаад эхлэхээр залилан, луйвар хийх гээд нүүрсний ордын 30 хувийг зарна гэж байгаа бол гэмт хэрэг. Өмнө нь төрийн өмч байсан бол одоо ард түмний өмч юм. Хувьцаа эзэмшигчдээс асуухгүйгээр лицензийг хувааж, охин компани байгуулан түүнийгээ зарна гээд явж байна. Энэ том луйврын цаана У. Хүрэлсүх, Д. Сумьяабазар болон энэ үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс Ч.Сайханбилэг, С. Баярцогт нар шиг Оюутолгойн гэрээ дээр гарын үсэг зурсан луйврыг хийх гэж байна. Иймээс үүнийг эсэргүүцэж байгаа. Монголын төрд мөнгө байхгүй. Иймээс гаднаас хөрөнгө авна гээд байдаг. Гэтэл Монголын том баялгийг яагаад БНХАУ-д зарах гээд байгааг ойлгохгүй байна. Битгий хуйвалдаж ийм муухай зүйлийг хийгээч гэж хэлмээр байна. .Хэрвээ 30 ийн хувьцааг зарвал “ алалцана”. Монголчууд энэ нүүрсний ордыг өөрсдөө ашиглаж чадна. Өнөөдөр жилийн хэдэн тэрбум ам.доллар олж байгаа энэ компани дээр мөнгө дутаж байна гэж гадаадад зарах гээд байгаа нь шунал, авлига байгаа хэрэг. Ийм хүмүүстэй хууль яриад байх шаардлага байхгүй. Үндсэн хууль болон ард иргэдийн ашиг сонирхлыг зөрчиж байна.

ӨНДӨР АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА КОМПАНИЙГ ГАДАГШАА ГАРГАЖ ЗАРЖ БОЛОХГҮЙ

Эдийн засагч Х.Батсуурь: Энэ компанийн үнэлгээ хийхэд хэцүү. Миний тооцоогоор 250-300 жил ашиглах бүрэн боломжтой. Зүүн цанхи дангаараа нэг тэрбум орчим тоннын нөөцтэй. Д.Сумьяабазар сайдын өгсөн ярилцлагад таван тэрбум ам.доллар гэж ярьсан байсан. IPO буруу, Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн. Мөн хувьцаа эзэмшигчдийг хохироох үйл ажиллагаа байна. Иймээс үүнийг зогсоох хэрэгтэй. Байгуулагдаагүй компани руу лиценз шилжүүлсэн. Хууль зөрчсөн асуудал нэлээд байгаа. Өндөр ашигтай ажиллаж байгаа компанийг гадагшаа гаргаж зарж болохгүй.. Өнөөдөр зах зээл дээр гаргаад тэрбум ам.доллараас илүү хөрөнгө босгох боломжтой.

ӨНӨӨДӨР ТАВАН ТОЛГОЙ КОМПАНИ АШИГТАЙ АЖИЛЛАЖ 16 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛСОН БАЙГАА

Эрдэнэт алт” компанийн захирал Д.Ариунболд: Аливаа нэг байгууллага томоохон ордыг ашиглахын тулд хөрөнгийг татах хэрэгтэй болдог. Хөрөнгийг олон хэлбэрээр татаж болно. Ийм том орд хөрөнгө татахгүй байх боломжтой. “Тавантолгой” компани дээр үе үеийн Засгийн газар тогтоол гаргаж байсан. 2012 онд үүсгэн байгуулж байхад УИХ болон Засгийн газрын тогтоол гарч байсан. 2012-2016 оны үед УИХ болон Засгийн газрын тогтоол гарч байсан. Одоо ч гэсэн тогтоол гарсан. “Тавантолгой” компанийг цаашаа явуулах хэрэгтэй. Яаж явуулах талаар санаа бодлоо нээлттэй хэлэлцэж байх ёстой. “Тавантолгой”-г барьцаалж зээл авч болно. Бонд гаргаж болно. Өнөөдөр “Тавантолгой” компани ашигтай ажиллаж байгаа. 16 сая тонн нүүрс экспортолсон байгаа. Нэг тэрбумын төгрөгийн орлого олсон. Үүнээс ашиг нь нэг их наяд төгрөг гэж байгаа. Нэг их наяд төгрөг баримжаагаар 400 сая ам.доллар. Намайг анх ажил авч байхад компани 400 сая ам. долларын өртэй байсан. Гэтэл энэ жил энэ хэмжээний орлогыг олж чадсан байна. Иймээс бид цаашид жил бүр 400 сая ам.доллар олоод явах уу. Үүнийгээ цаашид хурдан ашиглахын тулд гаднаас хөрөнгө оруулалт авах уу. Жил бүр олж байгаа ашгаа яаж хуваах уу. Төмөр зам, коксын үйлдвэрээ барих хэрэгтэй. Энэ уурхайг улам сайн хөгжүүлэх менежмент хийх хэрэгтэй.

ТАВАНТОЛГОЙГ ЗАРАХ ЮМ БОЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ ТЭМЦЭЛ ӨРНҮҮЛНЭ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: 2008 онд Су Батболд бизнес хийж байхад шахаж байж Монголын төрд буцааж өгсөн. Төр авсан учраас “Тавантолгой” компани байгуулагдсан. Байгалийн баялаг ард түмний дундын өмч байх ёстой. Байгалийн баялгийг цөөхөн хэдэн тэрбумтан өгч болохгүй. Хэрэв зарах юм бол бүх нийтээрээ тэмцэл өрнүүлнэ .

У.Хүрэлсүх, Д.Сумьябазар, М.Дагва нар мэдээллээ нууцалж байгаа. Энэ Засгийн газрын гаргасан тогтоол бүгд ил байж байгаа. Бүх тогтоолыг ард иргэд үзэх хэрэгтэй. Тогтоолыг гаргаж байсан, гарын үсэг зурж байсан хүмүүсийн нэрсийг судалж үзээрэй. “Тавантолгой”-н нүүрсний нөөц тодорхой болчихсон. Зах зээл нь ч гэсэн тодорхой байгаа. “Тавантолгой”-н орд эрчим хүчний нүүрс нь хоёр тэрбум тоннын нөөцтэй. Энэ нөөцөө тооцоод үзэхийн бол 74.1 тэрбум ам.доллар юм байна. Коксжих нүүрс буюу хамгийн үнэтэй нь. Энэ нүүрсийг БНХАУ хамгийн ихээр хэрэглэдэг. Коксжих нүүрс нь 5.4 тэрбум тоннын нөөцтэй. Бүх хувьцаа эзэмшигчид судлах хэрэгтэй.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:31:52

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:31:51

Зочин [202.9.46.146] 2020-03-11 20:28:40

Ганц 1 хүний үгээр явахгүй 2018 оныхоос зарим талаар нөхцөл өөр болж УИХ- рхэлэлц

Зочин [202.9.46.146] 2020-03-11 20:25:21

2 жилийн өмнө мөнгө олж түргэн төмөрзам нүүрс угаах үйлдвэр цахилгаан станц .... барих хэрэгтэй учраас 73- ртогтоол гарч Үүний дагуу ЗГ судалж төлөвлөөд УИХ- д таниулах ёстой Зөндөө ажил хийж Одоо түүнийгээ тогтоолын дагуу УИХ- д таниул УИХ шийднэ 1- хэн тэрбум $ бол хэт бага байна . Тэр үеийг бодвол Төмөр замаа (247 км) тавих мөнгөө олчихож Дээр нь бас 414 км ТЗ тавих мөнгө олчихоод хийж баыгаа 2020 онд ашиглалтанд оруулна гэж ойлголоо Нөхцөл байдал өөр болж бас тогтоол байна УИХ- раа ярилц Басцаана нь нуугдмал ямар асуудал бна . УИХ дээр ярилц

Зочин [103.10.21.27] 2020-03-11 17:51:25

ЭТТ н хувьцааг заралгүйгээр зүгээр л ард түмэндээ 1072 дээр нь зарах гээд байгаа хувьцаагаа нэмээд өгчихвөл баялаг жинхэнэ ард түмнийх болно доо ЕС та энэ талаар нэг бодоод үзээрэй

Atg [122.201.31.225] 2020-03-11 17:40:08

Ene hediig shalguulah heregtei saidtai in hamt

Irgen [122.201.31.225] 2020-03-11 17:35:11

Hudlaa caidiin zovloh gecen nertei euch medehgui eumnuud duuren

Зочин [103.10.21.27] 2020-03-11 17:29:57

ЕС Хүрэлсүхийг сүүлийн 30 жилд байгаагүй шударга ЕС гэж хэлсэн үг хийсэн ажлыг тань ард түмэн үнэлж ард иргэдийн чинь ихэнхи нь дэмждэг юм билээ ЭТТ гоос болоод танд итгэх итгэл алдагдаж эхлээд байна Та 30 хувийг зогсоож чадвал танд ард түмэн чинь баярлаж сонгууль таны талд байх болно

Зрчин [202.21.108.180] 2020-03-11 15:07:37

Гадны нэртэй өөрсдөө шааж авах гээд байна шүү дээээ болж үз бүх бирж дээр үнэ унаж байхад зрах гээд улайрч байгааг бодоход өөрсдөө шаах гээд байна

Зочин [66.181.161.3] 2020-03-11 14:03:50

Эх орны баялгыг хэдхэн хүн мэдээд зарна гэдэг гэмт хэрэг болно. Аод түмнийг үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн мэдлэг хомсыг ашиглаж доромжилж байна. Хүрэлсүх тийм хүн гэжүү. Хэрэв тийм бол яг Сайхан билэг болно Сайханбилэг одоо ямар байгаа билээ ....

Зочин [192.82.78.223] 2020-03-11 11:40:56

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙГООС ЗҮҮН ЦАНХИЙГ САЛГАЖ ЭРДЭНЭС МАЙНИНГ ГЭЖ КОМПАНИД ШИЛЖҮҮЛСЭН НЬ БУРУУ. ЖИЛД ОЛЖ БАЙГАА ТЭРБУМАА СОНГУУЛИЙН ШОУ ХИЙЖ ТАРААХ БИШ ТӨМӨР ЗАМ УГААХ ҮЙЛДВЭР ЦАХИЛГААН СТАНЦИД ХИЙХЭД Л БОЛНО. З.ЭНХБОЛДЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

Ганбат [202.126.88.163] 2020-03-11 11:54:01

Хувьцаат компанийн хувьцааг зарахдаа тодорхой нэг хэсгийг нь таслаж 30% д тооцож тусгаарласан компани байгуулж зарж болохгүй. Энэ бол компанийн хувьцааны тодорхой хэсгийг биш харин компанийг тасчин зарж байгаа асуудал

Ганбат [202.126.88.163] 2020-03-11 11:35:50

Яг цаг дээрээ аль улсад дахин нэг тэрбум долларын нүүрс жилдээ нэмж зарах асуупал өөоөө хир боломжтой юм бол.. Хэрвээ энэ асуудал олох дэд бүтэц байгуулах шаардлага юу байгаа юм бэ?болж байгаа юм бол хувьцаагха заран заран 50,0 сая$

зочин [103.229.123.140] 2020-03-11 10:46:33

ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАЖ, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД ОРУУЛАХ НЬ ХЭНИЙ МЭДЭЭЖИЙН ЗӨВ БАЙМААР ЮМ. ИХ -ААС ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ДАГАХ НЬ ЗӨВ БАЙЛГҮЙ, ЭЦЭСТ НЬ ИХ ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙЖ ШИЙДЭГДЭНЭ ШҮҮ ДЭЭ. АЖИЛ БОЛГОНЫГ УЛСТӨРЖУУЛЭХЭЭ БОЛИОЧ, ҮР АШГИЙГ ТООНЫ БАГШ ГЭХ ТУЛГЫН ДӨРВӨН АРГЫН ТООНЫ БОДОХ АРГА ГЭГЧЭЭР ТООЦДОГГҮЙ БАЙХАА,МАХН -Д ЭНХБАЯРААС ӨӨР ОЛИГТОЙ ЮМ АЛГА ШИГ ДЭЭ, ХОНЗОГНОСОНЬУЛСТӨРЖСӨН, ТУРШЛАГАГҮЙ ЗАЛУУЧУУДААС САЛАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [150.129.142.204] 2020-03-11 08:03:55

УГ НЬ АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ БОЛ ЭЗЭН НЬ ХЭН БАЙХ НЬ ЧУХАЛ БИШ, ҮР АШИГТАЙ АЖИЛЛУУЛЖ ОЛСОН АШГААС УЛС Ч, ЭЗЭН НЬ Ч ИХ АШИГ ХҮРТЭХЭД БАЙДАГ. ТЭХЭЭР 30 ХУВИЙГ ХУДАЛДАНА ГЭДЭГ НЬ НЭГ УДАА ХЭД Ч ЮМ ОРЛОГО ОРНО ГЭСЭН ҮГ. ЦААШИД ТЭР 30% Ч ҮЛДЭХ 70 ХУВЬ Ч АДИЛХАН УЛСАД ХУУЛЬ ЁСНЫ АШГИЙН ТАТВАРАА ТӨЛЖ ХУВЬ ЭЗЭМШИГЧДЭД НОГДОЛ АШГАА ХУВААРИЛААД Л ЯВНА ШҮҮ ДЭЭ. ТЭХЭЭР ЭНД МАРГААН НЬ ГАНЦХАН ХУДАЛДАХ ХУВИЙГ ЯМАР ҮНЭЭР ӨГӨХ ВЭ ГЭДЭГ Л АСУУДАЛ БАЙНА. УЛС ТӨРЖҮҮЛЖ ТАРХИ УГААХ СУРТАЛ ХЭРЭГГҮЙ. 30 ХҮРТЭЛ ХУВИЙГ ХУДАЛДАХ ҮНЭНДЭЭ ТАЛ ТАЛЫН ХЯНАЛТ ТАВИАД БОЛОМЖИЙН ҮНЭЭР ӨГӨХ НЬ ЗӨВ ЮМАА.

Зочин [43.242.243.196] 2020-03-11 07:40:05

Гадныхан эзэн суугаад хамгийг нь хамна гэсэн үг ш дээ. Оюу толгойн араас орно. Юу ч гэхэв дээ. Зиг түүний нөхдийг дэмжиж байна. Жагсвал жагсъя. Хамгаална шүү ТТ-гоо

Зочин [192.82.71.97] 2020-03-11 13:50:05

Санал нэгтэй байна.монгол улсын газар нутаг ард түмний өмч хөрөнгө луйварчид битгий галзуур.

Иргэг [66.181.176.128] 2020-03-11 07:29:05

Уг нь нийтэд нэлттэй байх ёстой Япон Хятад Монгол хувилбар дээр нь Солонгос орсон хувилөар зөв Монгол зөвхөн татвараа авна 1 Тн тутмаас олборлосон .Бас г экспортод угаалгүй гаргах бол илүү татвар авах Ажилчид худалдан авалт Монгол ААН Монгол хүнийх байх заалт оруулж өгөх хэрэгтэй Тогтоосон хэмжээнээс дутуу болон илүү гарвал нэмэгдүүлсэн татвар авах гэх мэт зохицулалтууд гаргах хэрэгтэй .Ингэж байж хулгай попролт шахаа зэргээс бага зэрэг ангижрана Монгол улсын нийт өгөөж одоогийн 1 тэрбумаас одоонийн ооборлотын хэмжээгээр тооцоход багагүй байхаар өргачлал гаргаж мэргэжлмйн хүмүүсийг олноор оруулан шийдэл гаргавхл зүгээр Гэхдээ попчид хулгайчид МАНба АН н мафи зөвшөөрөхгүй л дээ

bayar [202.21.120.190] 2020-03-11 06:56:31

ХӨРӨНГӨ БОСГОЖ ТЭР МӨНГӨӨРӨӨ ТӨМӨР ЗАМ, УГААХ ҮЙЛДВЭР, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ГЭЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ГЭЖ БГАА, ӨӨР АРГА БХГҮЙ ДЭЭ, ТЭХЭЭР ЗӨВ, ЭНЭ ПОПУЛИСТУУД ШАЛ ХУДЛАА ЮМ ЯРЪЖЫН ШД

Зочин [103.10.23.89] 2020-03-11 06:32:52

Миний бодлоор бол буруу Арилжана гэдэг бол зарна гэсэн үг угтаан бол дэлхин цөөн хэдэн баячууд бидний баялгад эзэн сууна гэсэг үг Монголчууд бид өөрсөндөөн итгэж өөрсөнөөн ийх нь зөв юм

Zochin [202.126.88.147] 2020-03-11 06:04:19

Buruu

Зочин [150.129.143.222] 2020-03-11 06:02:15

Зөв. Гэхдээ одоо биш, сонгуулиин дараа. Ганцхан тэрбумаар биш дор хаяж 3 тэрбум хүргэж зарах ёстой

Nyamaa [66.181.186.36] 2020-03-11 05:47:48

Зөв

Зочин [202.131.238.98] 2020-03-11 05:39:09

Энхболд гэж эргүү дагз

ard [202.9.46.97] 2020-03-11 05:08:16

baigaa joohon yumaaa vldeee ter 30 ger bvliiin uul uurhainuudiiig bvgdiiin huraaaaa

зочин [202.131.227.30] 2020-03-11 05:07:38

Ард түмэн ч гэсэн ашиг энэ тэр харахгүйгээр хэдэн жил тэсээд ашгаар нь төмөр зам нүүрс угаах үйлдвэрээ барьсаны дараа ашигаа авах хэрэгтэй байгаа юм Тэгвэл авах ашгын хэмжээ бүр нэмэгдэнэ Нэг л юм ойлгохгүй яахаараа Зүүнбаян руу төмөр зам тавих гээд байгаа юм хөрөнгө үргүйдүүүлэх цаг хугацаа хожих гэсэн үйлдэл юм шиг л санагдаад байгаа юм даа

Зочин [103.212.119.102] 2020-03-11 05:06:37

ЭТТолгой хк жилд ойролцоогоор 15сая орчим тн нүүрс экспортлодог 1тн нүүрс 70ам доллар тэгэхлээр жилд 1тэрбум 50сая доллар олно Хувьцаа зарж үрж болохгүй Монголчууд хар нүүрсээ өөрсдөө ухаад зөөгөөд зарж чадаж байна Ингэж байгаад Оюутолгойн араас орох вий дээ

tomor [202.9.46.97] 2020-03-11 05:06:30

buruu shdeee bvh baigaa vnetei baylagaaa hulgaachuud zaraaad duusah ni mash ymdaar shvvvvv lalaruud

зочин [202.131.227.30] 2020-03-11 05:02:22

Энэ уурхайгаас болж байгаа ашгаар нь Төмөр зам нүүрс угаах үйлдвэрээ барьчихвал болно ш дээ тэгэхгүй сонгууль болохын өмнөхөн л бушуухан хэдэн юм унгачих гээд л энэ улс төрчидийн хийж байгаа үйлдэл ойлгомжтой л байна ш дээ Өмнө Оюу толгой Эрдэнэт юу болсон билээ Ард түмэн эрхбиш та нарыгаа мэддэг болоод байгаа шүү

Зочин [103.14.38.10] 2020-03-11 04:22:55

Yumiig zarah amarhan,zarsanii daraa amaa baridag yum shuu.Ter tusmaa il uurhai,nariin tehnik,tehnolgy shaardahgui ,zohion baiguulalttai uhaad ,zuuguud zaraad munguu olj boloh hamgiin amarhan ajil shu dee.Yamar 1000 metriin gunees olborloh Oyu tolgoi bish.30 % zarna gedeg denduu teneg asuudal shu

Зочин [66.181.161.12] 2020-03-11 04:46:09

Чоно борооноор гэдэг л санаанд буугаад байна даа

Иргэн [148.64.3.185] 2020-03-11 03:22:45

Ерөнхий Сайд Хүрэлсүхийг шудрага, ил тод зоригтой алхам хийдэг гэж ард түмэн их дэмждэг, дэмжсээр ч байгаа. Харин ард түмний хувьцаа эзэмшдэг, хэдэн зуун жилдээ хойч үеэрээ ашиглах энэ том ордыг ганцхан тэрбум доллараар одоо зарах гээд байгааг огт дэмжихгүй.

ovadfva [202.179.24.99] 2020-03-11 02:59:05

З.Энхболд өөрөө эхлээд уул уурхайн эдийн засагч гээд байдаг Наранбаатарын асуултад хариулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ТТ-Зүүнбаян чиглэлд тавигдаж байгаа төмөр зам, ТЭЗҮ гүй нүүрс угаах үйлдвэр гм Тавантолгойн уурхайн нүүрсийг ашиглахтай холбоотой сонирхлын зөрчил илт харагдаад байдаг. Олон улсад нээлттэй ХК болчихвол иймэрхүү сонирхлын зөрчил хэрэгжих ямар ч боломжгүй болно. Ингээд л үхчих гээд байна уу гэж харагдаад байгаа юм даа

Зочин [103.229.120.16] 2020-03-11 02:27:20

jenco.goos tumur zamaa nihie

Zochin [192.82.78.180] 2020-03-11 01:10:17

Ter Dagva gj Sumiyagiin bugs doloogch yostoi neg ch ologtoikhon barimttai notolgootoi um lhelsengyi. Er n nuuts ikhseed ekhlekheeree l bolokhoo bolidog um shyy dee.

иргэн [202.179.27.108] 2020-03-11 00:44:05

Шшш. Чоно борооноор гэгчээд. Яагаад ийм явуургүй юм бэ. том асуудал хөндөж чадаж байгаа бол жижиг нэвтрүүлэг зэрэгт оролцож иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй ш дээ. 5н үг нотолгоотой судалгаатай хэлж чаддаг байж байж мөнгөний хойноос гүй. ард түмний өмчөөр наадах гэж байгаа бол үнэхээр "алалцана". Солиорчихсон их шуналаа дарж сурцгаамаар бн. Яасан идэж- өмсөж зүүж- хэрэгцээгээ хангаж дуусдаггүй юм бэ. Яг л нэг нэгдээ бүлдэгдүүлчихсэн, яаж юугаар нөхөхүү гэсэн шиг. Энэ сумъяабазар тэргүүтэй 3н цаана суугаа, эднийг шрүпдэгч агуу хүчин нь хэд бэ? намынхан нь бүгдээрээ юу? сонгуульд сайн шүүлтүүр хийхгүй бол үнэхээр шуналын туламнууд юм даа чааваас. Ээж аав, үр хүүхэд нь нүдэнд харагдаад бх юм... хэлэх муу үг алга аа

enh [64.119.25.107] 2020-03-11 00:40:49

30 hubi bn u 10 ch bn u zarj bolohgui buruu ym hiibel butsahdaa shoroo teedeg gej ug bii shuu ard tumen mal bish shuu zaabal boslogo jagsaal dain hereggui ee MAN namiinhaan

Зочин [182.160.38.46] 2020-03-11 00:31:26

БИД ДААХГҮЙ БАЙЖ АРХИ УУНА ХОЖИХГҮЙ БАЙЖ НАЙМАА ХИЙНЭ. МӨРӨӨРӨӨ БАЙХ НЬ ӨЛЗИЙТЭЙ.

Зочин [192.82.70.123] 2020-03-11 00:13:13

hurungugui bolchoood baigaa bish zaaval hen negend zarj yah geed bgaan


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.