ИТАЛИ: COVID-19-н халдвар авсан хүний тоо 30 мянга давлаа

Ц.Анударь / Гадаад мэдээ

Итали улсын эрх баригчдын мэдээлснээр тус улсад бүртгэгдээд буй халдвар авсан хүний тоо даруй 30 мянга даваад байна.

Түүнчлэн тус улсын Иргэний хамгааллын газраас өнөөдөр буюу мягмар гарагийн байдлаар нарийн тоог мэдээлсэн бөгөөд одоогоор 31506 хүн халдвар авсан талаар мэдэгджээ.

3-р сарын 10-наас хойш Италийн засгийн газар иргэдээ олон нийтийг хамарсан арга хэмжээ болон шаардлагагүй бусад арга хэмжээнээс татгалзахыг уриалсан байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд халдвар авсан хүний тоо 20 мянга орчмоор нэмэгдсэн нь тус улсыг "улаан бүс" болоход хүргээд байгаа юм.

Эх сурвалж: NHK