ГХЯ: БНХАУ-ЫН Бээжин, Эрээн хотод зорчигчдын анхааралд
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтанд оруулах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн хилийн чанадаас Бээжин хотод ирэх олон улсын нислэгийн бүх зорчигчийг өөрийнх нь зардлаар төвлөрсөн газарт 14 хоног тусгаарлан ажиглах шийдвэрийг Бээжин хотын захиргаанаас гаргажээ. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай зарим зорчигчийн асуудлыг сайтар шалган нягталсаны дараа гэрийн хорионд тусгаарлан ажиглах ажээ.
Харин өвчний байдлаа нуун дарагдуулах, мэдүүлэг, мэдээллээр буруу хангах, бусдад халдварлан тархаасан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг хатуу анхааруулжээ.
Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод ирж буй дотоод, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тавих хяналтыг сайжруулах зорилгоор тус хотод зорчин ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна.
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Б.ЭНХБАЯР: ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БИЙ БОЛГОЖ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙНА
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
Нүүрс тээвэрлэгч эмэгтэй
Хотын экс дарга Д.Сумъяабазар нийслэлийн МАН-даа нөлөөтэй хэвээр байгаа юу