Голын эрэг дээр тоглож байгаад алга болсон 4 настай хүүг эрэн хайж байна

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Булган аймгийн Сэлэнгэ голд осолдсон байж болзошгүй дөрвөн настай хүүг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 23-ны өдрөөс зохион байгуулж байна.

Тодруулбал, тус аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн нэгдүгээр гудамжинд амьдардаг дөрвөн настай, эрэгтэй хүүхэд гуравдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цагийн орчимд Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага мөн өдрийн 22:55 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нэг нохойтойгоор, сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн болон ар гэрийн хоёр хүн гээд нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй гуравдугаар сарын 23-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайж байгаа аж.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан зургаан алба хаагч, өчигдөр 14:17 цагаас хойш нэмэлтээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:18:48

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:18:47

Зочин [202.179.25.130] 2020-03-24 06:12:12

4-н настай хүүхдийг гол руу ойртуулж байдаг ямар ч дүүрчихсэн эцэг эх гэж байдгийн бэ дээ

Зочин [202.131.235.74] 2020-03-24 04:24:35

Тэр сум хэзээ байгуулагдсан нь хэнд ямар хамаа байнаа наана чинь хүүхэд олдохгүй асуудал болоод байхад дүффффф

Сүхээ [223.38.17.249] 2020-03-24 02:50:00

Булган аймаг т сэлэнгэ сум гэж хэзээ бас байгуулагдаа вэ. Анх удаа сэлэнгэ сум гэж уншиж сонсож байна


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.