Итали улс дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл бүх үйл ажиллагааг цуцаллаа

Ц.Анударь / Нүүр

Итали улсын Ерөнхий сайд Жузеппе Конте өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ Коронавирусын тархалтыг зогсоохын тулд Италийн бүх бизнес арга хэмжээ, уулзалтыг 4-р сарын 3 хүртэл зогсоох шийдвэр гаргасан болохоо мэдэгджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад нийт 4,789 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн ням гарагт 5,560, бямба гарагт 6,557 байсан юм. Европ тивийн хамгийн хүнд нэрвэгдсэн Итали улсад одоогийн байдлаар 63 мянга гаруй халдварын тохиолдол байгаагаас зургаан мянга гаруй хүн нас бараад байгаа харамсалтай тоо бүртгэгджээ.

Мөн тэрээр Супермаркет, эмийн сан, банкны үйлчилгээ болон нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орохгүй хэвийн үргэлжлэхийг онцолсон байна. 
Засгийн газрын зүгээс тус улсад тохиолдоод буй хямралыг үр дүнтэй даван туулахын тулд ням гарагт онц байдал зарлах тухай шийдвэр гаргахаар болжээ. 

Эх сурвалж: Reuters