Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр нийслэлийн ИТХ тогтоол батлав

Н.Алтанцэцэг / Нийслэл

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хуралдуулж байна. Онцгой нөхцөлийн дэглэмтэй холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох байгууллагын зөвлөмжийг мөрдөж, хурлынхаа явцыг цахимаар дамжуулж байгаа билээ.
Хуралдааны эхэнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар танилцуулав.
Өнөөдрийн байдлаар 1239 иргэнийг тусгаарлан, хяналтдаа байлгаж буй аж. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод эрсдлийн үнэлгээ хийхэд “өндөр эрсдэлтэй” гарсан байна. Иймээс өвчлөл гарсан үед хэрхэн ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгааг онцолсон. Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын зам, томоохон зах, худалдааны төвийн орчим, үерийн ус зайлуулах далан сувгийг тогтмол халдваргүйжүүлж байгаа ажээ. Гэрээт 37 аж ахуйн нэгж өнгөрсөн хугацаанд 18 мянга гаруй цэгт ариутгал хийсэн байна. Түүнчлэн үйлчилгээний 32704 газарт хяналт шалгалт хийж, хорио цээрийн дэглэм зөрчсөн зарим газруудын зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авчээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын эрсдлийн үнэлгээ өндөр гарсныг хэлж байна. Тиймээс иргэн бүр өндөр хариуцлагатай байх ёстой юм. Гараа тогтмол угааж, ариутгах, амны хаалт зүүх, олны хөлийн газраар зорчихгүй байх нь чухал. Нийслэлийн ИТХ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Холбогдох шийдвэр гаргахад хэзээд бэлэн” гэсэн юм.
Танилцуулга мэдээллийг сонсоод Тэргүүлэгчид “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа. Тогтоолоор нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нарт “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих”-ыг үүрэг болгов.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.57] 2020-03-31 21:01:58

Нийслэлээс асуудал шийдээд ажил хийгээд байх юм Ариутгал цэвэрлэгээ иргэдийн эрүүл мэндийн төлөө гэх мэт ...Нийтийн тээврийн эрэгтэй жолооч нар автобусандаа тамхи татах нь хэвийн үзэгдэл болж .Зорчигч суулгачихаад явж байхдаа тамхи татна Эцсийн буудалдаа зогсоод автобус дотроо татна Шаардлага тавихаар буу гэж хөөнө элдэвээр орос монгол хараалыг урсгаж өгнө маш бүдүүлэг хүмүүс эцсийн буудлаас суухад тамхины өмхий үнэртэй зарим жолооч нар хиртэй хувцастай НИЙТИЙН ТЭЭВРИЙН нэр хүндийг гутааж байна Нийтийн тээвэрт дан эмэгтэй жолооч нар байвал...ТЭД намбатай эелдэг явдал нь зөөлөн болгоомжтой хурд тохируулаж явдаг Автобус треллобус сайхан сайхан эмэгтэй жолооч нар зөндөө ХОТЫН СОЕЛЫГ НИЙТИЙН ТЭЭВРЭЭС ЭХЛҮҮЛЖ МӨНХИЙН СОЁЛТОЙ болгомоор ...Одоо байчихаад шалгагч нь хамт явах зорчигч жолоочид бэлэн мөнгө өгч л байна жолооч авч л байна Шалгагч карт аваарай гэж жижүүрийн үгээ хэлчихээд сууж байх ШАЛГАГЧ жолооч зорчигчийн бэлэн мөнгийг хурааж улсын орлогод авах ёстой баймаар...

Зочин [103.10.21.57] 2020-03-31 21:21:47

УТААГҮЙ УЛААНБААТАР САЙХААН УТААТАЙ АВТОБУС ӨМХИЙ УГААРТАЙ...Нийслэлчүүд ийм нийтийн тээврээр үйлчлүүлмээргүй байна

Зочин [103.10.21.57] 2020-03-31 21:18:31

Зөвхөн өнөөдөр л Ч 10 т эцсийн буудлаас суухад автобус нь тамхины өмхий үнэртэй Дэнжийн 1000с суухад Жанжин клубт суухад 17 б суухад эдгээр чиглэлийн жолооч нар зорчигчтой үедээ явдал дунд тамхи татаад байлаа Ниитийн тээвэр эрхэлдэг компаниуд жолоочдоо маш өндөр шаардлага тавьдаг баймаар СОЁЛТОЙ ҮИЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА...

MOGEUH [202.55.188.41] 2020-03-31 20:14:33

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

зочин [64.119.24.162] 2020-03-31 18:45:28

халдварт ѳвчин тарахаар бэлэн болчихсон хог баас шээс үнэртсэн ѳмхий орчин бүх хороололын дундах грашуудын завсар зайгаар маш их хэмжээний бохир заваан орчин байх юм?үүнийгээ хэзээ цэвэрлэж хүний эрүүл мэнд амь насыг хамгаалах юм бэ?хотын удирдлагуудаа.зам талбайд халдваргүйжүүлэлт хийж бгаан зѳв ч халдвар ѳвчин гарах байгаа харахгүй бгаан харамсалтай.грашуудын орчин орц хонгилийн орчинд маш сайн цэвэрлэгээ хийж ариутгал хийгээчээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.