Ухань хотоос 7000 гаруй хүн онгоцоор нисжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын Хубэй мужийн Ухань хотод коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор хотоос гарах хөдөлгөөнд хориг тавьж, хөл хорио тогтоосон билээ. Энэхүү хориг нь энэ оны 1-р сарын 23-ны өдрөөс хойш буюу нийт 76 хоногийн хугацаанд үргэлжилсний эцэст тус улсын төр, засаг өчигдөр хоригийг цуцаллаа.

Улмаар хоригийг цуцалсан эхний өдөр буюу өчигдрийн байдлаар, Ухань хотын “Тяньхө” нисэх онгоцны буудлаас 7000 гаруй хүн онгоцоор гадагш зорчсон гэх мэдээллийг тус улсын Иргэний нисэхийн газраас мэдээлэв.

Тодруулбал, өчигдөр тус нисэх буудалд нийт 221 нислэг хийгдэж, 11714 зорчигч тээвэрлэжээ.

Ухань хотоос гадагш гарах чиглэлд хамгийн олон нислэг үйлдэгдэж буй хотуудын эхний гуравт Чөндү, Хайкоу, Шэньжэн хотууд орж байгаа бөгөөд эдгээр нь нийт нислэгийн 20.6 хувийг эзлэж байгаа юм.

Харин Ухань хотод ирж буй нислэгийн эхний гуравт Гуанжоу, Чөндү, Хайкоу хотууд багтаж байгаа ба нийт нислэгийн 22.8 хувийг эзэлж байна.

Ташрамд дурдахад, Тяньхө нисэх буудал нь өнгөрсөн жилд давтамжтай тоогоор 27.15 сая зорчигч тээвэрлэж байсан бөгөөд 2020 онд зорчигчийн тоог 35 саяд хүргэх зорилт тавиад байгаа юм.

Бээжин /МОНЦАМЭ/


Сэтгэгдэл

Зочин [85.218.48.83] 2020-04-11 00:32:40

Hyatad mundag geed Itali ruu tuslaj bn geed bsan getel Itali bolon ebrop dayar haldbar tarhlaaa! Uul ni hyataduud ochij tuslaad nam daragdah bh gej bodson um

Zochin [176.189.88.83] 2020-04-09 18:00:50

China s bish Europe s irj bga humuus s bolgoomjloh heregtei ..China ydaj l haluun hemjeed yvuulj bga bh..Europe d tiim yum algoo

цэцэг [103.212.118.234] 2020-04-09 16:21:44

хятадууд хоорондоо нисэж байх нь бидэнд хамаагүй монголруу бас гадаад орон луу нисээгүй бол тэр улсын дотоод асуудал .

dd [49.0.144.72] 2020-04-09 10:20:12

medeej shinjilgeeni bichigtei nhumuusiig gargaj bga. yu geel manaiahan shig uher baihav de

зочин [192.82.76.147] 2020-04-09 09:47:17

энэ ч маш ноцтой асуудал даа.халдварт өвчин тараах гэж явж бгаа юм уу.

MOGEUH [202.55.188.40] 2020-04-09 08:23:08

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

Зочин [202.9.46.219] 2020-04-09 07:30:13

Хятад коронавирусийг ялсан гэх баталгаагүй мэдээнд итгэх хэрэггүй. Дэлхийн улс орнууд хятадаас ирэх жуулчдад тавих хяналтаа чангалсан дээр шүү. Тэгэхгүй бол тэд коронавирусийг дэлхий даяар дахин халдааж мэднэ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.