МАН-ын Бага хурлын VI хуралдаан хаалттай явагдаж байна

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ. Тэгвэл нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой.

Энэ хүрээнд өнөөдөр МАН-ын Бага хурал 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд товлогдсон. Тэгвэл дөнгөж сая МАН-ын Бага хурал 84.6 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх намын Бага хурлын VI хуралдааныг нээж үг хэллээ.

Тэрбээр хурлын даргаар УИХ, Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин, дэд даргаар Д.Болормаа нарыг удирдуулах Бага хурлын гишүүдийн саналыг танилцууллаа.

Энэ удаагийн хурлаар зохион байгуулалт, нэр дэвшүүлэх, эрх шилжүүлэх гэсэн гурван асуудал хэлэлцэх болсныг Бага хурлын VI хуралдаан даргалагч Ө.Энхтүвшин танилцуулсан.

Ийнхүү МАН нэр дэвшигчдээ тодруулахаар хаалттай хуралдаж эхэллээ. Нэр дэвшигчдийг маргааш буюу тавдугаар сарын 17-ны Ням гарагийн 11:00 цагт албан ёсоор зарлах юм байна.


Сэтгэгдэл

Lkhagvasuren [202.126.89.228] 2020-05-16 10:15:33

Uls torchid oo! Irj bui gamshgiig herhen hunii aminii garzgui davah ve? Gedgiig bodoltsoch.Uls toroor ovchin edgehgui shuu!!!!

nergvi [202.9.47.19] 2020-05-16 07:15:28

HVREL svh iin deglesen jvjig eheljee

иргэн [192.82.73.156] 2020-05-16 04:50:52

Та нарын хаалт дандаа л байдаг шүү дээ.Нууцаар харагч бас байдаг шүү гэмтэнгүүдээ!!!!!!!!!!хэнч мэдэхгүйг мэддэг нь байна.!!!!!!!!!!илэрдэгүй нууц гэж байдөггүй юм,цаг хугцаа л харуулдөг.!!!!!!!!!!!одоо та нар гарахгүй!!!!!!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.