Энэтхэгт дөрөв дэх удаагаа хөл хорио сунгав

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Энэтхэгт коронавирусийн тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хориог энэ сарын 31 хүртэл дахин хоёр долоо хоногоор сунгах шийдвэр гаргажээ. Засгийн газраас нь дэлхий дээрх хамгийн өргөн хүрээг хамарсан хөл хориог дөрөв дэх удаагаа сунгаж буй нь энэ юм. Шийдвэртэй холбоотойгоор боловсролын байгууллагууд, зоогийн газар, цэнгээний газар, кинотеатр, томоохон худалдааны төвүүд хаалттай хэвээр байж, нислэг, галт тэрэг, метроны үйлчилгээг үргэлжлүүлэн зогсоно. Гэхдээ халдварын тархалт бага бүртгэгдсэн хотуудад хөл хориог сулруулж, зарим бизнесийн үйл ажиллагааг нээхийг зөвшөөрчээ. Муж болгон өөрсдийн нөхцөл байдалд тохируулан өнөөдрөөс эхэлж хөл хориог сулруулах юм байна. Сүүлийн мэдээллээр тус улсад халдвар авагсдын тоо 95 мянга, нас барагсдын тоо 3025 болсон байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.