Архангай аймагт малын хулгайн гаралт өсчээ

Н.Баярмаа / Орон нутаг

Архангай аймгийн Цэнхэр сумын малчид суманд нь малын хулгайн гэмт хэргийн гаралт нэмэгдэж хохирч байгаа талаараа мэдээлэл өглөө. Цэнхэр сум нь таван сумын залгаа нутаг. Зам харилцаа сайн хөгжсөн. Алтны уурхай, жуулчлалын олон байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг учраас гадна дотны хүний хөл ихтэй. Энэ утгаараа хулгайд алдагдсан малыг борлуулах худалдан авах сүлжээ нэмэгдсэн. Энэ байдал нь малын хулгайг гааруулж анхаарал татах хэмжээнд хүргэсэн гэж нутгийн малчид үзэж байна.

МАЛЧИД ХУЛГАЙЧИЙГ ОЛОХООС ИЛҮҮ НЭМЭЭД ХОХИРОЛ АМСДАГ

image

Малчин Санжаасүрэн: Би 2017 оноос хойш 32 адуу, 6 үхэр, 48 бог малаа хулгайд алдсан. Ямар хүн хулгайлсныг мэдэхгүй. Орон нутгаас аймагтаа очоод хэлэхээр арга хэмжээ авч өгдөггүй. Ингээд хэрэг прокурор, шүүхийн байгууллагад очоод замхардаг. Малын хулгайн талаар ярихаар занал, зуултад ордог. Биднийг янз бүрээр дарамталдаг. Хохирсон хүнийг бус хохироосон хүнийг хамгаалдаг шүүх, прокурор байна.

Цэнхэр сумын Буйлан багийн малчин О.Ганбаатар: Миний хувьд сүүлийн гурван жилд л гэхэд 10 гаран бод, энэ жилийн хувьд 8 бод алдчихаад байна. Хулгайч нар чинь зүгээр нэг жирийн мал аваад байхгүйн аль л болох хүний өнгөтэй өөдтэй гэсэн, үржил селекцэд оруулахаар авчирсан таваарлаг малыг аваад явах жишээтэй байдаг. Ингээд хөөцөлдөнө. Малаа олох гэхээсээ илүү нэмээд гарах хохирол ихтэй. Хойно урдаас нь явах машин тэрэг бензин тос цаашлаад лам хуврагаар үзүүлэх гээд гарах зарлага нь дийлдэг. Эцэстээ хулгайч олдохгүй малчин хохироод дуусах жишээтэй л байх юм. Хулгайч нарын тухайд болдоггүй гэдэг хууль дүрмээ хуулийнхнаасаа илүү мэдэж байх янзтай. Нэг үгээр мэргэшсэн хулгайч нарын бүлэг үүссэн.

Д.ОТГОНПҮРЭВ: ЦЭНХЭР СУМ ШИГ МАЛЫН ХУЛГАЙН ХЭРГЭЭР АНХААРАЛ ТАТАЖ БАЙГАА ГАЗРУУДАД ЦАГДАА ХҮЧНИЙ ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Малын хулгайг хамгийн их судалгаатайгаар хийдэг болсон. Хавар отор нүүдлийн цагаар малчдын хүн бүл тарамдсан, малыг нь аваад явчихад хойноос нь хөөгөөд ирэх хүн хүч муутай айлуудын малыг голчлон аваад явчих жишээтэй. Энэ хөөцөлдлөгөө багатай байдал нь хүмүүсийг хулгайн аргаар амьдраад ял завшаад амьдраад байж болох юм байна гэсэн сэдлийг өгдөг боллоо.

Малаа алдсан малчид хэсгийн байцаагчдаа очоод тэмдэглүүлдэг. Гэтэл сумын хэмжээнд ганцхан байдаг хэсгийн байцаагч нь тэр нь хулгайчтай хөөцөлдөх унаа тэрэг шатахууны хүрэлцээгүй ийм нөхцөлд үүрэг гүйцэтгэж байдаг. Тийм болохоор малын хулгайтай тэмцэхэд олон хүнийг дайчлах хэрэгтэй байна. Малын хулгайтай тэмцэх цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх, тэр цагдаад өгөх цалин урамшууллыг ч нэмэх шаардлага бий. Цэнхэр сум шиг малын хулгай хэргээр анхаарал татаж байгаа энэ газруудад цагдаа хүчний тоог нэмэгдүүлэх, малыг чипжүүлэх, малын гарал үүслийг тодорхой болгох тал дээр ахицтай арга хэмжээ авахгүй бол нэг удаагийн аргацаасан байдал өнөөдөр үр дүнгээ өгөхөө больсон. Малын хулгайтай тэмцэх хууль чангарсан л гэнэ. Гэтэл тэр хуулийг хэн мөрдөөд, олоод хэний хохирлыг барагдуулсан бэ? гэдэг тодорхой биш. Энэ төрлийн гэмт хэргийг хохирогчийн сэтгэлд хүрсэн байдлаар эцэслэн шийдсэн нь маш цөөн. Эрх бүхий газрууд нь малын хулгай бол гэмт хэрэг. Хүний юмыг зөвшөөрөлгүй авах нь буруу. Ял шийтгэл хүлээлгэдэг гэдгийг мэдүүлэх зэргийг жишиг болгох хэмжээнд ажилламаар байна. Малын хулгайн хэрэг дээр бэлэн байгаа хуулийг хэрэглэдэггүй, ажлаа бүрэн дүүрэн хийдэггүй хууль хүчний байгууллагууд албаа өмгөөлсөн байдалтай өдийг хүргэж байгаа нь хулгайчийг өөгшүүлсээр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй


Сэтгэгдэл

Амьдралын хэв маягаа шинэ үедээ тохируулж өөрчил. [202.131.225.53] 2020-05-21 03:45:49

Малчид зөвхөн цагдаад найдаад байх хэрэггүй. Дэлхийн жишиг судла (АНУ,Австрали,Аргентин,Өвөр Монгол г.м.), хууль тогтоомжоо үүнд нийцүүлэн өөрчил, малын манаач нарыг өөрсдөө хөлсөл, мал малладаг хэв маягаа боловсронгүй болгож малаа 24 цаг "хараандаа" байлгадаг бол. Шинэ цаг үе ирж байна, монголын малчид түүнд нийцүүлж өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой. Тэгэж чадахгүй бол оршиж ЧАДАХГҮЙ шүү.

MAL DAGAVAL MAL BOLNO...!? [211.36.142.4] 2020-05-20 22:46:58

...

Хотын ХАРХад. Энэ муу доохыг ойлгох юм болов уу? [202.131.225.53] 2020-05-21 07:29:25

Чи муу монгол хүн биш байх аа. Уг нь чиний өвөг дээдэс чинь мал маллаж л байсан байхдаа. Тэглээ гээд мал бочихоогүй, чамай мууг бий болгосон эцэг эхийг чинь төрүүлж хүн болгосон л байх ёстой. Чи муу ёстой өвөг дээдсээ мэддэггүй хотын 4 хана, бетондсон шорооноос цааш гарч үзээгүй ХАРХ байхаа. Чамайг бол "мал" гэхгүй, учир нь мал чинь хээр зөөлөн шороон дээр хүний хараан дор бэлчиж номоороо амьдардаг гэрийн амьтан байгаа юм.

Зочин [194.228.32.81] 2020-05-20 11:15:40

Хулгайн сэжиг бүхий машинуудын дугуйнуудыг хага буудаад бай.

Зочин [202.21.108.22] 2020-05-20 10:18:12

Энэ Архагайхан чинь яачихсан улсууд вэ?

зочин [66.181.166.196] 2020-05-20 10:06:39

малын хулгайч гэвэл малчид бүгд хулгайч, бүгдийг нь бариад хорьчихож болохгүй болохоор ингээд л байж байхаас яах билээ

Зочин [202.126.89.87] 2020-05-20 08:34:48

Arhangaid baruun aimgaas irsen tsagaachid 20 hurehgui maltai ireed odoo bugd myngat. Ah duuseeree hulgai hiine bugd hulgaich

Иргэн [203.91.119.42] 2020-05-20 08:26:06

Малын хулгайчыг эхний үйлдэл дээр нь шууд таслаад шийтгээд өгөөч, яг шүүх дээр очоод шийдэх гэхээр өөр нэг хулгайн үйлдэл яриад л буцаадаг, тэрийг нь шалгаж байтал хорих хугацаа дуусаад л гараад нөгөөх нь хулгай хийнэ, дахиад бөөн ажил , ийм гинжин хэлхээгээр хэрэг нь шийдэгдэхгүй уддаг, тэгээд хорьж өгдөггүй бөөн зовлон ,хуульдаа учир их байна, хулгайчын эрхийг хамгаалахаа болиочээ

Давраахаа боль [64.119.25.85] 2020-05-20 08:16:14

Хуулийнхан яагаад ажиллахгүй бн эсвэл хулгайчуудтай хуивалдаад бну

Zochin [202.126.89.141] 2020-05-20 08:14:56

Gar hul ni tasrasai novshnuud chini.

[103.80.210.183] 2020-05-20 07:14:18

аймаг хэсээд мал хулгайлаад байдаг хүмүүс байдаг бололтой. малын хулгайчдыг цаазалж цөөлөөөч

MAL DAGAVAL MAL BOLNO...!? [211.36.142.4] 2020-05-20 22:46:56

...


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.