Грек 29 орны жуулчдад хилээ нээнэ гэжээ
Грек ирэх хоёр долоо хоногт 29 орны жуулчдад хилээ нээхээр болжээ. Энэхүү шийдвэрийн дагуу зургадугаар сарын 15-наас Герман, Австри, Дани, Финланд зэрэг Европын Холбооны /ЕХ/ орнуудын жуулчдыг хүлээн авч эхэлнэ.
Ингэхдээ халдвар хамгийн их тархсан Их Британи, Франц, Итали, Испани зэрэг орныг уг жагсаалтад оруулаагүй байна. Грекийн Аялал жуулчлалын яамны мэдээлснээр, жуулчин хүлээн авах орнуудын жагсаалтыг долдугаар сарын 1-нээс өмнө дахин өргөтгөхөөр төлөвлөж байгаа гэжээ.
Зургадугаар сарын 15-наас зөвхөн Афин, Салоники хотын нисэх буудлыг нээж, ЕХ-ны 16 орны жуулчдыг хүлээн авах бөгөөд үүнд Чех, Балтын орнууд, Кипр, Мальта орно. Мөн Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Израил, Ливан зэрэг орны жуулчдыг хүлээн авч эхлэх юм байна.
Грекийн эрх баригчид гуравдугаар сарын эхнээс буюу бусад орноос харьцангуй эрт хөл хорио тогтоосон бөгөөд тус улсад халдварын 2900 гаруй тохиолдол бүртгэгдэж, 175 хүн нас баржээ. Түүнчлэн тус улсын арлуудын дийлэнхэд халдварын тохиолдол бүртгэгдээгүй ажээ.
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Хотын экс дарга Д.Сумъяабазар нийслэлийн МАН-даа нөлөөтэй хэвээр байгаа юу
Б.ЭНХБАЯР: ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БИЙ БОЛГОЖ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙНА
Нүүрс тээвэрлэгч эмэгтэй
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.